Дуучин Крис Брауныг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн Парисын цагдаа нар баривчлан саатуулаад байжээ. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч дуучин залууг сулласан тухай мэдээлэв.
Энэ сарын эхэнд 24 настай эмэгтэйг зочид буудалд хүчирхийлсэн хэрэгт холбогдуулан Крис Браунаас гадна хоёр эрэгтэйн хамт даваа гарагт баривчлаад байсан юм. Суллагдсан даруйдаа тэрээр сошиал сүлжээнд буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Крис Браун Инстаграмдаа “Энэ бол худлаа гэдгийг мэдэгдэж, бүх зүйлийг тодорхой болгомоор байна. Тэр өлөгчин худлаа ярьж байна” гэж бичжээ. R&B од Браунтай хамт саатуулагдсан хоёр эрэгтэй түүний бие хамгаалагч болон найз нь болохыг мэдээлэв. Тэднийг ч мөн суллаад байна.
Хохирогчийн мэдүүлснээр хэрэг нэгдүгээр сарын 15-ны өдөр Мандарин Ориенталь зочид буудалд болжээ.
R&B дуучин анх удаа хууль зөрчсөн хэрэгт холбогдоод байгаа биш юм. 2009 онд хуучин найз бүсгүй дуучин Рианнаг машиндаа зодож танхайрсан хэргээр таван жилийн тэнсэн харгалзах ял авч, олон нийтийн ажил хийж байсан. Мөн 2016 онд галт зэвсгээр хүн сүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж саатуулагдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com