Залуучуудын нэгдсэн "Бид уучлахгүй" ТББ-ын залуус тeхнологийн дэвшлийг ашиглаж иргэн бүр гар утасны аппликэшн, вэбсайтаар дамжуулж хэлэлцүүлэг өрнүүлэх, санал боловсруулах, цахим гарын үсэг зуруулах замаар иргэдийн оролцоог хангаж ажиллахаар төлөвлөжээ.
Мөн Засгийн газар, яамд, агeнтлаг,төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, тусгай сангууд, төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдох мэдээллийг ил тод байлгах замаар Дата-нд суурилсан авлигын эсрэг иргэний хяналтыг хөгжүүлнэ гэж үзэж байна. Ингэхийн тулд "Бид уучлахгүй" нэртэй утасны аппликэшн, вэбсайтыг бүтээж байгаа юм байна. Ингэснээрээ ЖДҮ-чдэд хариуцлага тооцох, учруулсан хохирлыг нь барагдуулах боломж нээгдэнэ гэж үзэж байна.