1963 оноос хойш зохион байгуулсан барилдаанд дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын 14 аварга цолтой бөх түрүүлж байсан. Сар шинийн барилдааны түүхэнд 2010 оны хүртэл улсын цолгүй бөх түрүүлж байсан тохиолдол үгүй. Харин 2010 оны сар шинийн барилдаанд архангай аймгийн Хашаат сумын харьяат, одоогийн аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо анх түрүүлж байжээ. Тэрбээр мөн 2015 онд заан цолтойдоо, 2017 онд аварга цолтойдоо дахин сар шинийн барилдаанд түрүүлсэн. Түүний дараа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо түрүүлэв. Энэ бол 2011 оны цагаан сарын барилдаан юм. Тэрбээр 1998 онд аймгийн арслан цолтойдоо дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон, үзүүрлэж байсан.
Сар шинийн барилдаантай •холбоотойгоор бөхчүүд хариуцлага тооцож байсан тохиолдол ховор. Тэгвэл 2014 оны сар шинийн барилдааны дараа МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцэн, хариуцлага тооцож байсан юм. Тодруулбал, тухайн үед харцага цолтой байсан Ц.Содномдорж арсланг сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр, тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, хоёр үйлдлээр буруутган, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хасах шийдвэр гаргаж байв.
Цагаан сарын барилдаанд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 18 удаа их шөвөгт үлдсэн байна. Араас нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөгт шалгарсан. Сонирхуулахад, дээр дурдсан дөрвөн бөхөөс өөр цагаан сарын барилдаанд 10-аас их шөвөгт үлдсэн хүчтэн .байхгүй оны 1996 • барилдаанд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн гэсэн таван аварга манлайлан боссон нь урьд, хожид байгаагүй тохиолдол юм.
Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1968 оноос радио, телевизээр шууд дамжуулж ирсэн түүхтэй. 1968-1990 оны барилдааныг ХААЯ-ны нэгдлийн холбооны дээд зөвлөл, Монгол радио, телевизийн улсын хорооны нэрэмжит, 1991 оноос цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болсон. 1963-1998 онд Спортын төв ордонд, 1999 оноос Монгол бөхийн өргөөнд болж байгаа. Харин энэ жилийн барилдаан анх удаа Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдаж магадгүй.
1996 оны барилдаанд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн гэсэн таван аварга манлайлан боссон нь урьд, хожид байгаагүй тохиолдол юм. Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт ажээ. Улсын аварга Д.Хадбаатар цагаан сарын барилдаанд гурав түрүүлсэн. Ингэхдээ бүгдэд нь Өвөрхангайн бөхийг давж түрүүлсэн байдаг. Түүний хувьд бүх түрүүгээ арслан цолтойдоо авсан байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарснаараа дээд амжилт тогтоосон. Тэгвэл түүний араас дархан аварга Х.Баянмөнх найм, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар тус бүр долоо, дархан аварга Ж.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тус бүр зургаа, дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат тус бүр таван удаа дараалан шөвгөрчээ. Уг барилдаанд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 18 удаа их шөвөгт үлдсэн байна. Араас нь дархан аварга Б.Бат Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөгт шалгарсан. Сонирхуулахад, дээр дурдсан дөрвөн бөхөөс өөр цагаан сарын барилдаанд 10-аас их шөвөгт үлдсэн хүчтэн байхгүй.
Цагаан сарын барилдаанд зодоглосон өндөр цолтой бөхчүүдээс хамгийн азгүй нь улсын арслан У.Мижиддорж. Тэр төрийн наадамд 17 удаа шөвгөрснөөрөө арслангуудаас дээд амжилт тогтоосон байдаг. Гэвч цагаан сараар ердөө ганц удаа шөвгөрсөн нь 1967 оны сар шинийн барилдаан юм. Тухайн үед их шөвөгт үлдэж байжээ.
Одоогийн байдлаар:
Сар шинийн барилдаанд хоёроос дээш түрүүлсэн бөх бүгд аварга цолонд хүрчээ. Аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх бий. Тэр нь улсын арслан Б.Ганбат, заан Ц.Магалжав, харцага О.Хангай нар юм. Тэд аймгийн цолтойдоо сар шинийн барилдаанд үзүүрлэсэн. Тэгвэл аймгийн цолтойдоо их шөвөгт шалгарсан анхны бөх нь улсын начин Д.Нэмэхбаяр юм.
2011 ,2008 ,1988 ,1967 ,1963 оны сар шинийн барилдааны их шөвөгт аварга цолтой бөх шалгарч байгаагүй. Сар шинийн барилдаанд таван удаа үзүүрлэсэн дархан аварга Д.Цэрэнтогтохын амжилт бол рекорд. Түүний араас улсын аварга Д.Сумъяабазар дөрвөн удаа үзүүрлэснээрээ эрэмбэлэгдэнэ. Түүнтэй холбоотой нэг дээд амжилт бий. Энэ нь Д.Сумъяабазар аварга гурван жил дараалан үзүүрлэснээрээ шинэ амжилт тогтоожээ. Сонирхуулахад, Өвөрхангайн бөхчүүд сар шинийн барилдаанд 13 удаа үзүүрлэсэн байдаг. Энэ нь бас л хамгийн өндөр амжилт аж. Аварга цолонд хүрээгүй долоон бөх түрүүлсэн түүхтэй. Тодруулбал, улсын харцага, ардын багш Ч.Өвгөнхүү, арслан Б.Ганбат, гарьд их И.Доржсамбуу, арслан Л.Сосорбурам, харцага Ш.Мөнгөнбаатар, гарьд Д.Рагчаа, арслан Ц.Содномдорж нарын долоон бөх аварга цолонд хүрээгүй яваа ч сар шинийн барилдаанд түрүүлж чаджээ. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар сар шинийн барилдаанд анх түрүүлэхдээ заан цолтой байжээ. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа тохиолджээ. Хамгийн сүүлийн жишээ нь улсын аварга Г.Эрхэмбаяр юм.
Б.Мөнхзул