МҮЭХ-ноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар УИХ, Засгийн газарт хандан удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй асуудлууд байсаар байна гэж өнөөдөр мэдэгдлээ.
Иймд МҮЭ-ийн холбоод нэгдэн УИХ, Засгийн газарт хандан дараах 3 шаардлагыг тавьж байна.
1. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах
2. Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах
3. Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийг бууруулах