Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№444 Elvis Presley, ‘Love Me Tender’

Манай сайт "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангаараа домогт Элвисийн талаар болон түүний 1973 оны тоглолтыг та бүхэнд хүргэж байсан билээ. Уг мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу. 

Элвис Пресли төрөхдөө ихэр байсныг та мэдэх үү? Түүнд ихрийн өрөөсөн ах байсан хэдий ч төрөх үедээ нас барсан аж. Тэрээр хүүхэд ахуйдаа ээжтэйгээ сүмд очдог байсан ба сүмийн найрал дуунд дуулдаг байжээ. 

1956 онд Элвис Пресли өөрийн анхны сингл "Heartbreak Hotel" дууны бичлэгэнд орсон ба Америкийн шилдэг дууны жагсаалтын оргилд 8 долоо хоног байраа алдалгүй, анхны сая (пянзны борлуулалтаар)-ын эзэн болсон юм.

"Love me Tender" киноны постер

1956 оны 8- р сарын 22-нд түүний анхны "Love me Tender" буюу “Намайг зөөлнөөр хайрла” киноны зураг авалт “ХХ зуун Фокс” студи дээр эхэлсэн байна. Энэ кино анх “Ах дүү Рено” нэртэй байсан ч Элвисийн алдартай дууны нэрээр хожим нэрлэгдсэн билээ. Эхэндээ уг кинонд ямар ч дуу дуулах хэсэг төлөвлөгдөөгүй ч ашигтай байлгах үүднээс дуучны менежер Том Паркер 4 дуут хэсгийг санал болгон оруулснаар санаачлагыг кинонд үргэлжлүүлэхээр болсон байна.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл