СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-23

УИХ-ын дарга явсны маргааш...?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах улстөржилт сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүчтэй явлаа. Энэ хүрээнд юу эс болов доо. Хамгийн сүүлийнх нь Төв талбайн жагсаал цуглаан байв. Одоо ч Төв талбайд эсэргүүцлийн суулт зарласан гэрүүд ханхайж л байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг бойкотлож, МАН, АН-ын таван гишүүн жагсаал цуглаан зохион байгуулж олны анхаарлыг татсан ч УИХ-ын дарга “Хууль журмын хүрээнд ажлаа өгнө” гэдэг тайлбараа удаа дараа хийж, түүндээ эзэн болохоо илэрхийлсээр ирлээ. Сүүлдээ түүний гүргэрийн талаар элдэв онигоо ч гарлаа. Ингэсээр хууль нь ч батлагдав.

Гэхдээ түүнд гүрийх шалтгаан бас бий. Уг нь бол . Мөн Ерөнхийлөгчийн эзгүйд түүнийг орлох ганц албан тушаалтан гэдэг утгаар нь асуудлыг харвал хэн хүссэн нь хүссэн үедээ энэ асуудлаар хууль санаачилж, түүнийгээ батлуулж, дагаж мөрдөхийг УИХ-аар хуульчлуулаад байх боломгүй санагдана. Хэрэв цаашид яг энэ удаагийн “заншил” ёсоор ийм албан тушаалаас нотлогдсон, нотлогдоогүй асуудлаар хуруу инчдэхийн төдийд л сольдог болчихвол улс орны аюулгүй байдал юу болох вэ.

 

Мөн . АН УИХ-ыг тараах санаачилга гаргасныг дэмжиж байна. УИХ-ын дарга хэн байх нь хамаагүй. Түүнийг огцруулдаг жишиг тогтох эрсдэлтэй шүү. Гэхдээ олонх нь хүсч байгаа учраас энэ хууль батлагдах байх. Ядаж УИХ-ын даргыг гуравны хоёрын саналаар огцруулдаг заалт оруулж батлаарай” гэж байсныг ч бодох учиртай. 

Тэгээд ерөөсөө МАН дангаараа дандаа УИХ-д 65 суудалтай байх юм уу. Өнгөрсөн 2012-2016 оных шиг . Энэ байдал нь л УИХ-ын дархлааг сулруулах гээд байгаа юм. Дээр нь, . Зөвхөн УИХ-ын даргыг төдийгүй, гүйцэтгэх засаглал, цаашлаад ард нийтийн санал хураалтаар сонгогдсон Ерөнхийлөгчийг, парламентын гишүүдийг өөрсдийн саналаар огцруулдаг дэг жаяг бүрдвэл юу болох вэ. Энэ тухай сэдвийг яагаад өнөөдөр хөндөж байна вэ гэдэг нь өөрөө УИХ-аас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсантай холбоотой юм.

Учир нь, хууль мөрдөгдөж эхлэхээр, УИХын даргыг огцруулсны дараа ямар үр дүн үүсэх вэ, дараа дараагийн улс төрийн хурц хатуу үйл явдлууд дунд хуулийг хэрхэн хувирган өөрчлөх замаар өөрсдийн эрхшээлээр ашиглаж болох вэ гэдгийг бодох, тунгаах зайлшгүй нөхцөл байдал үүсч буйтай холбоотой юм Учир нь, хууль бол хууль. Гэхдээ хуулийг хууль санаачлах эрхтэй субьектүүд энэ мэтээр ашиглаж болох жишиг бий болсноос нь асуудлыг гогцоог, ирээдүйн хямралыг олж хармаар байна. шинэ хуулиар УИХ-ын даргыг 38 гишүүний саналаар огцруулах боломжтой болсон гэдгийг хаалганы цаана, эсвэл өнөөдрийн ялалт, ялагдлын эздүүдийн эрх ашгаар тайлбарлаж бол мооргүй байна. Тэгэхээр УИХ-ын чуулганы хурал дааныг бойкотлоход “40 гишүүн нэгдлээ” гэсэн мэдээлэл цацагдаж байснаас багцаалбал УИХ-ын дарга огцрох нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Ер нь юмыг углуургаар нь ярих сайхан. МАНАН бүрдсэн цаг үеийг 2008 оноос тоолох нь зөв. Тухайн үеийн стандарт бус Засгийн газар яг сонгодог МАНАН-гийн эхлэл биш юм уу. Бас сүүлийн үеийн эрх мэдэлдээ бялуурсан, чамласан улстөрчдийн тэмцэл, УИХ-ын зогсонги байдлын үр дүнд МАН-ын гишүүд нь хүртэл АН-д том, жижиг таван сонгуульд ялагдаад хуугаараа гудамжинд гарч явснаа мартсан бололтой.

 

2013 онд өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд намын даргад нэр дэвшихэд түүнтэй өрсөлдөхөөр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах байсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар түр хугацаанд ажилласан гэх намтартай, олон нийт бол бүр таньж, мэдэхгүй Т.Аюурсайхан гэдэг залуу л гарч байлаа.

 

Намын лидер, томчууд гээд байгаа хүмүүс бүгд сурахаар, зугаалахаар зугтаад хилийн чанадад амьдарч байв. Тусгаар тогтнолын ордон тогны мөнгөө өгөлгүй цахилгаанаа таслуулах байдалд хүрчихсэн, ажилчдын цалин хэдэн сараар буугаагүй гээд их юм бий. Ийм нам хүлээж аваад өнөөдөр. Одоо харин тэд хэт олонх болсныхоо зовлонг амсаж, эрх мэдлийн цусгүй тэмцэлдээ туйлдаж дахиад далан таваараа ялагдахад ойр хон оччихоод байгаа нь ч үнэн.

МАН-ын УИХ дахь олонхийн зовлон маргаашийн ялагдлын шалтгаан ч болох магадлалтай. Үүнийг өнөөдөр биш гэхэд УИХ-ын даргыг буулгаж “дайснаа” дарсны дараа өөрийнх нь намын нөхөд биш юм гэхэд сөрөг хүчин хөндөж л таарна. Хөндсөнийх нь дараа ард түмэн дахиад “шударга ёс” хайна. Үүнд өгөх оновчтой бэлэн хариулт тэгвэл эрх баригчдад байна уу. УИХ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, хууль журам батлах үйл явцад оролцож байсан хүнд энэ олон үнийн өсөлтийн бурууг хэр хэн нялзаах гэж байгаа юм бэ.

Одоо нэг зүйл их тодорхой байна. Дараагийн УИХ-ын дарга хэн ч болсон хэдэн зүйлийг зөвшөөрнө гэдэг ам өчгөө өгөх байх. Эхнийх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асуудал. Уг асуудлыг өнгөрсөн зун Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцүүлж байлаа. Чуулганаар хаалттай хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл гаргуулахаар тогтсон байдаг. Гэтэл өнөөг хүртэл таг чиг.

Харин . Орос нь Европтойгоо хоригийн маргаан дэгдээж, Хятад нь Америктай худалдааны дайн хийх дээрээ тулж байна. Ийм үед хоёр хөршөөс гадна СТАН голдуу орнууд байдаг нэгдэлд элсэн орох нь манай улсад ашигтай юу. Гуравдагч хөршийн бодлого гэдэг чинь хэцүүдэх юм биш үү. Магадгүй, хөршүүд маань өөрсөдтэй нь нэгдсэний төлбөрийг зээлээр хийх байх гэж найдаж болох юм.

 

Мөн шударга бусын “хонгил” гэгч зүйлийг бүрэн нураахын тулд прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солих аянд мордож таарах болов уу. Шинэ УИХ-ын дарга үүнд нь саад болохгүй байх учиртай. Уг нь “хонгил” гээд байгаа юм бол эрх баригчдаар мөрдөн шалгах, хянах, шийтгэх байгууллагуудын удирдлагуудыг томилуулсаны “үр могой” юм шүү дээ. Хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллагуудын удирдлагуудыг өөрийн хүнээр сольчихоод тэднээрээ дамжуулан хэн нэгнийг мөрдөж, шалгаж, шүүхийг “хонгилдох” гээд байгаа хэрэг. Ийм аргаар сонгуулийн өмнө нэр нөлөөтэй хүмүүсийг шалгаж зовоогоод дараа нь гаргачихсан факт олон.

 

Уг нь одоо бол арай ч “хонгил”-той болоогүй байна. Болоогүй байгаа болохоор л шүүмжлэл, тэмцэл өрнөөд байгаа юм. “Хонгил”-ын дараа бол эрх мэдлийг нь дагаад үг хэлэх зоригтонгүй болохоор “оройн дээд”, “чимэг болон хайрлагдсан” хүмүүс төрийг удирдана. Энэ тэмцлийн хөлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд гэдэг хүнийг дагаж, сайн сайхныг нь магтан дуулж явсан хүн урвачихсан байхыг харлаа. Түүнчлэн УИХ дахь сөрөг хүчин АН ч бутарлаа. УИХ-ын дарга сайн хүн биш байх. Гэхдээ намынхаа төлөө явсан нь бол үнэн. Үүний нотолгоо бол УИХ-д сонгогдчихоод байгаа энэ олон гишүүд билээ.

 

Удахгүй монгол түмний их баяр цагаан сар болох гэж байна. . Одоо намдаа хоёр удаа ялалт авчраад, мөн хоёр удаагаа албан тушаалаа өгөх гэж байгаа хүний “зовлон” арилах нь цаг хугацааны асуудал боллоо.

Харин монголчууд бидний зовлон дуусах уу. УИХ-ын хэрүүлийн гадна хоцорчихоод байгаа нийслэлийн утаа униарын асуудал хавартаа зэрэгцээд мартагдаж болох ч улстөржүүлэх олон сэдэв шинэхэн хэвээр үлдэж байна. Наад зах нь ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлыг сөхөж таарна. Түүнийг хэлэлцэхэд нь саад болох “дайсан” ч олдохгүй. Өөр хэн нь хэнээсээ урваж, аль нь нөгөөгийнхөө гавьяаг гайгаар нь баллуурдахыг гахай жилдээ харах л үлдлээ. Үгүй ядах нь ээ,.

 

Тэр цагт . УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын тэмцлийн өнгө хувирч, тэд шинэ зорилгын төлөө чанга яригч ашиглаж ч мэднэ. УИХ-ын гишүүн Л.ОюунЭрдэнэ, Т.Аюурсайхан нар намдаа олонх дотор цөөнхийн, тэр дундаа солгой цөөнхийн дүр бүтээхийг ч өнөөдөртөө үгүй гэж хэлж боломгүй.

 

Учир нь, Эсэргүүцэгсэд өнөөдрийн М.Энхболдтой бус дараагийн шинэ УИХ-ын даргатай тэмцэлдэхгүй гэх газаргүй. Энэ бол Монголын улс төрийн зөрчил нэг сэдвээр, нэг хүнээр хязгаарлагдахгүй эргэн сэргэж, тэсрэн тэрсэл дэх нигууртай гэдгийн илэрхийлэл. Тийм ч учраас “УИХ-ын даргыг огцруулсны дараа...” яах вэ гэдгийг бодож, хуулиар дамжсан эрх ашгийн хуваарилалтад цэг тавихын төлөө та бид ядаж л зөв, буруу хоёрыг ялган таних ухаанд суралцахсан даа.  

Ж.Пүрэв

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.