Чамд өнөөдөр ямар ч бэрхшээл тохиолдож болно. Чи бүр алхаж ч чадахгүй болтлоо сульдсан байж болно. Сэтгэл чинь гутралын хүндрэлд орсон ч байж болно.
Уучлаарай, Хүн даваад л гардаг юм.
Шөнө дуусaж өглөө болдог шиг харанхуй бүхэн цэлмэн гийх болно.
Бэрхшээл бол чиний хуяг дуулга юм.
Чи бэрхшээлтэй учирч байж л илүү бат бөх болж чадна.
Хөлдөж үхэм тэсгэм хүйтэн өвлийн шөнө амь тэмцэх төөрсөн хүн, хайр найргүй дайн дажин гээд л хүн төрөлхтний туулаагүй бэрхшээл гэж үгүй.
Өнөөдрийн чиний бэрхшээл жинхэнэ бэрхшээлийн дэргэд юу ч биш.
Залуу минь, охин минь алив бос.
Чи чадах гэж л төрсөн
Намган дунд сарнай ургадаг гэдгийг мэдэх үү
Тэмүүлэл байвал цементэн завсраар ч цэцэг цухуйсан байгааг чи олж харна
Чи өнөөдөр хэн ч биш байж болно
Уучлаарай, Хэн баймаар байна.
Тэгээд зүгээр алха. Тэнд чамайг ирээдүй хүлээж байгаа
Ялсан, чадсан, чи алдар нэрээ мандуулсан
Гагцхүү гайхалтай ирээдүйн зам руу чиний алхсан алхам хүргэнэ гэдгийг битгий март
Хүн бүр явах замгүй мухар болсон ч боломж үргэлж байдаг
Хэцүү санагдсан бүхэнд цаг хугацаа сайхан эмч болдог. Нэг л мэдэхэд бүх зүйлийг чи даван туулсан байна.
Өөдрөг сэтгэл үргэлж сайн сайхныг дагуулдаг
Өнөөдөр чадахгүй ч чадахыг хичээгээд алхам алмаар урагшлаад үз, маргааш чи гайхалтай хол явсан байна.
Анд минь
Золиос үгүй олдсон амжилт зөвхөн зүүдэнд л тохиолддог