Дэлхийн эдийн засгийн чуулган энэ долоо хоногт эхэлж байна. Жил бүрийн чуулганаас энэ жилийнх олон талаараа онцлог болж байгаа юм. Швейцарийн Давос хотод чуулганд оролцохоор 114 орны 3,000 зочин цуглаж байна.
Эдгээр зочдоос хамгийн их хувь эзэлж байгаа нь Европ тивийн төлөөлөгчид ба Хойд Америк, Азийн оролцогчид дараах байранд бичигджээ. “Давос 2019” дэлхийн эдийн засгийн чуулганд Европоос 1,159 зочин ирж оролцох юм.
2013 оноос хойш чуулганд оролцож буй эмэгтэйчүүдийн тоо тогтмол нэмэгдэж энэ жил нийт зочдын 22 хувийг эзэлж байгаа нь түүхэн амжилт юм байна. Өнгөрсөн жилийн зочдын 21 хувийг эмэгтэй төлөөлөгчид эзэлж байжээ.
Давос хотод ирж буй зочдын дийлэнх нь дунджаар 49-54 насныхан байна. Хамгийн ахмад оролцогч 92 настай Британийн нэвтрүүлэгч Дэвид Эттенбороу байгаа бол хамгийн залуу нь Өмнөд Африкаас ирсэн 16 настай гэрэл зурагчин Скай Меэкер байгаа юм.
Энэ жилийн чуулганд улсын дотоод асуудлаас болоод хэд хэдэн чухал, нөлөө бүхий удирдагчид оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар уулзалтад оролцож чадахгүй болсноо хүндэтгэлтэйгээр илэрхийлсэн.
Хэлэлцэх сэдвийн хувьд урьд жилүүдтэй адил дэлхийн цаг уурын өөрчлөлт топ сэдэв байх болно. Үүний дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, технологийн компаниудын IPO хувьцааны талаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид хэлэлцэнэ.
Эх сурвалж: www.qz.com