Quartz-ын олон улсын мэдээний өрөө танд өвдсөн үедээ идэхэд хамгийн тохиромжтой гурван төрлийн хоолыг санал болгож байна. Эдгээр хоолыг идсэнээр таны эрүүл мэндэд багахан ч болов тустай аж.
Нэгдүгээрт та бүх төрлийн тахианы шөлийг мартаж болохгүй. Тахианы шөлийг битүү чанаж, зутагнаж, яснаас нь шөл гаргаж хэрэглэж болох ба аль ч тохиолдолд эмчилгээний үр дүнгээ үзүүлнэ. Орчин цагт энэ төрлийн шөл хамгийн эрүүл, шим тэжээлтэйд тооцогдож байна. Үхэжсэн арьсыг гуужуулах, эд эсийг сэргээх олон талын эрдэс баялгаар дүүрэн аж.
Хоёрдугаарт хэрэв та өвдсөн бол цардууллаг хоол хүнсийг түлхүү сонгож байгаарай. Тухайлбал будааны зутан, рамен гоймон зэрэг нь таны эрүүл мэндэд тустай. Цардуултай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, хоолны илчлэг таны биеийг хурдан сэргэхэд дэмжлэг үзүүлнэ.
Гуравдугаарт халуун ногоо таныг өвдсөн үед хамгийн хэрэгцээтэй хүнсний нэг гэж зөвлөжээ. Кимчитэй шөл, карритай хоол бодисын солилцоог сайжруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна эрч хүчийг сэргээдэг байна. Зүрх судасны өвчлөл, стресс, жингийн илүүдлээс сэргийлэх шидтэй хүнс бол халуун ногоо юм.
Эцэст нь та өвдсөн бол эдгээр хоол хүнсийг халуунаар нь хэрэглээд үзээрэй. Нөгөө талаар хүнд өвдөөгүй жаахан бие тань тавгүйрхээд байвал гэртээ очиж хэвтэхээсээ өмнө дэлгүүр хэсч, анхаарлаа өөр зүйлд сарниулах нь хөнгөн зовиурыг арилгадаг гэдгийг Quartz-аас зөвлөж байна.
Эх сурвалж: www.qz.com