СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-09-11

Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форум ОХУ-д эхэллээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форум ОХУ-ын Владивосток хотод эхэллээ. Энэхүү чуулга уулзалт нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн дэлхийн улс төр, эдийн засгийн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцдэг чуулган юм.

Уг чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлох агаад БНХАУ, Япон, Их Британи, Герман зэрэг 60 гаруй орны таван мянган төлөөлөгчид тус хотод хүрэлцэн очжээ. Үүний дотор БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ёон нар ирэх өдрүүдэд буюу энэ сарын 11-13-ны өдрүүдэд тус хотод хэлэлцээр хийнэ.

Харин Монгол улсын тухайд өнгөрсөн жилийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-руу 4500 км зам тавьж, тэрхүү замаар Монголын нүүрсийг тээвэрлэн, гуравдагч хөршид арилжна гэсэн мэдээллийг тухайн үед хийж байв. Тэгвэл энэ жил Монголд айлчилсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хөндөгдсөн  Оросоос Хятад руу Монголоор дамжуулан нефть, байгалийн хий нийлүүлэх хийн хоолойн асуудлыг хөрш том гүрнүүд энэ удаа хэрхэн шийдвэрлэх бол гэдэг анхаарал татсан асуудал болж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.