Өчигдөр цахим орчинд “П.Н.Шастины нэрэмжит Улсын Төв гуравдугаар эмнэлгийн Бөөр, геодиализын тасгийн аппрат эвдэрснээс иргэдийн эмчилгээ зогссон байдалтай байна” гэх иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Тус эмнэлгийн геодиализын аппарат яагаад ажиллахгүй байгаа, бөөрний өвчлөл ямар хэмжээнд байгаа вэ гэх мэт цаг үеийн асуудлаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.
-Геодиализын аппарат ажиллахгүй байгаа гэлээ. Ямар шалтгаанаар ажиллахгүй байгаа юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр манай эмнэлгийн геодиализын аппаратад эвдрэл гарсан тул ажиллах боломжгүй болсон. Бид хугацаа алдалгүй засаж янзаллаа. Одоогоор дөрвөн аппарат хэвийн ажиллаж эхэлсэн. Манай төвд Эрүүл мэндийн яамнаас болон улсаас ямар нэгэн санхүүжилт өгдөггүй. 2013 онд Тайванийн хөгжлийн сангаас 20 геодиализын аппарат өгсөн байдаг. Тэд гээр аппаратуудын нас жилт хэдийнэ дууссан. Тиймээс манай эмнэлэгт геодиа лизын аппаратны хүрэлцээ дутмаг байна. Энэ сарын 24нд “Оюутолгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай эмнэлэгт хоёр геодиализын аппарат хандивлахаар болсон. Одоо аппаратад орохоор хүлээж буй 42 өвчтөн байна. Харин хэвлийн диализд орох 17 өвчтөн байгаа.
-Бөөрний дутагдал гэх өвчин үүсэх гол шалтгаан, суурь нь юу юм бэ?
-Бөөрний өвчлөл үүсэх гол шалтгаан нь түүдгэнцэрийн үрэвсэл юм. Нэгэнт бөөрний түүдгэнцэртэй гэсэн онош гарсан л бол түүнийг бүрэн гүйцэт эмчлэх хэрэгтэй. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэлт, бусад эрхтний архаг суурь өвчлөлөөс бөөрний дутагдал үүсдэг. Бөөр хүний амин чухал эрхтэн. Нэг минутад 0.81.2 литр цус шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжин гардаг. Бөөр нь цусны даралтыг тогтвортой байлгахын зэрэгцээ биеийн шингэний тэнцвэрийг барьж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс даралт ихсэх нь бөөртэй холбоотой. Залуу хүнд бол даралт ихсэх нь хэвийн үзэгдэл биш гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл бөөрний дутагдалд орж болох бас нэгэн шинж тэмдэг шүү гэдгийг анхааруулъя.
-Танай эмнэлгийн геодиализын тасгаар өдөрт хэчнээн өвчтөн үйлчлүүлж байна вэ. Хүчин чад лын хувьд ямар нөхцөл тэй байна вэ?
-Манай геодиализын тасаг нь одоогоор 10 ортой, дөрвөн аппараттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт эмчлүүлэх өвчтнүүдийн тоо янз бүр. Нэг хүн долоо хоногт 23 удаа дөрвөн цагийн хугацаатайгаар бөөр орлуулах аппаратад ордог. Бөөрний хурц дутагдалд орсон зарим хүнийг бид яаралтайгаар хүлээж авдаг. Хүлээлгэж чирэгдэл учруулдаггүй.
-Бөөрний дутагдал, өвдөлтийн хурц хэлбэр ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Бөөрний дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэн түрүүнд дулаахан хувцасла гэж зөвлөе. Мөн шингэн зүйл сайн ууж бай. Хүүхэд өдөрт 11.5 литр ус ууж хэвших нь эрүүл байх хамгийн эхний зөв дадал. Насанд хүрэгчид 2.5 литр ус өдөрт ууж байх шаардлагатай. Түүнчлэн үрэвсэлт өвчлөлүүдийг бүрэн эмчлэх хэрэгтэй. Нуруу, бөөрөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай болох, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнана, бөөрний өвчин хүндэрсэн үед дөрвөн мөч хавантана. Бөөрний архаг дутагдал нь таван үе шаттайгаар илэрдэг ч эхний гурван шатандаа мэдэгддэггүй тул маш аюултай. Эрүүл юм шиг л явна. Ингэж явсаар цочмог шинж тэмдгээр илэрнэ. Жишээлбэл, ядарч сульдах, бөөлжих, хоолонд дургүй болох, нойргүйдэх гэх мэтээр илэрнэ. Энэ үед яаралтай эмчид хандах нь чухал .
-Бөөрний дутагдлыг эрт оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Ямар ч архаг үрэвслийг зөв оношлоод, зөв эмчилгээ хийж чадвал бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гэсэн л бол эмчийн хяналтад байх шаардлагатай. Мэдээж арав гаруй хоног эмчлэгдээд эдгэрдэг өвчин гэж бий. Тиймээс бөөрний үйл ажиллагааг тогтворжуулахын тулд наад зах нь 23 сарын хугацаанд дэглэм барих шаардлагатай. Сард нэг удаа урьдчилан сэргийлэх эмчид үзүүлж, нарийн мэргэжлийн шинжилгээ өгч баймаар байна.
-Хавдартай хүн диализын эмчилгээ хийлгэж болох уу?
-Үсэрхийлээгүй, нөгөө бөөр нь ажиллагаатай тохиол долд уг эмчилгээг хийх боломжтой.
-Хэвлийн диализын эмчилгээг гэрээр хийх боломжтой юу?
-Хэвлийн диализ бол бөөрний дутагдлаар өвчилсөн тэдний хувьд амьд явах ба нэгэн арга. Хэвлийн диализ эмчилгээг аппараттай, бас аппаратгүй хийх боломжтой. давуу тал нь энэ. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө сураад гэртээ хийх боломж бий. Бид өвчтнийг эмчилгээ хийлгэх шингэн, уусмалаар нь хангаад өгчихвөл тэд өөрсдөө сураад гэртээ хийчихдэг.
-Энэ уусмал нь ямар үнэтэй вэ?
-Нэг удаа хийхдээ хоёр литрээр, өдөрт дөрвөн удаа хийнэ. Нэг уусмал 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй.
Б.Оюунжаргал