СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-01-22

Facebook сонгуулийн дүнд нөлөөлөхгүйн тулд Германы ЗГ-тай хамтарна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Олон нийтийн цахим сүлжээ “Facebook”-ийг  улс төрийн зорилгоор ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлсөн тохиолдол хэл ам дагуулсаар ирсэн. .

Ингэхийн тулд олон нийтийн цахим сүлжээ Германы Засгийн газрын нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна. Сонгуулиас өмнө хуурамч болон эндүү ташаа мэдээлэл тарааж буй хаягуудыг хааж устгана гэжээ. 

Германы Мэдээлэл, Аюулгүй байдал хариуцсан Холбоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Facebook-тэй хамтарна. Талууд анх удаа хамтарч ажиллаагүй. .

Ирэх тавдугаар сард болох Европын Парламентын сонгуулийн өмнө 30,000 хүн аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллана гэжээ.

АНУ, Их Британий, Бразили улсуудад 2018 оны сонгуулийн үеэр мөн хуурамч хаягуудыг устгаж үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхийн эсрэг тэмцсэн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.