СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-01-21

Хятадын эдийн засаг 30 жилд хамгийн бага үзүүлэлтийг харуулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эдийн засгийн шинжээчид 2018 онд Хятадын эдийн засаг хэрхэн өссөнийг шинжилж дуусчээ.

2018 онд тус улсын эдийн засаг 6,6 хувиар өсчээ. Үүнд Засгийн газраас зээлийн хэмжээг барих, АНУ-тай эхлүүлсэн худалдааны зөрчил нөлөөлсөн гэж үзэж байна.

Харин шинэ онд их гүрний эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн асуултад шинжээчид зах зээлийн өсөлт буурсаар зургаан хувь руу дөхнө гэжээ.

Олон улсын ажиглагчдын бичсэнээр Бээжингийн зүгээс эдийн засгийн өсөлт удааширсанд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа тухай мэдээлжээ.

. Учир нь дэлхийн хамгийн том зах зээлтэй гүрнүүдийн нэгд эдийн засаг удааширснаар дэлхийн эдийн засаг удаашрах төлөвтэй гэж тайлбарлажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.