СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улс орон даяар Татварын удирдлагын нэгдсэн системд холбогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдрөөс эхлэн улс орон даяар Татварын удирдлагын нэгдсэн системд холбогдлоо.

Үүнээс гадна Татварын албанаас үзүүлж буй төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулж, “Цахим засаглалын бодлого”-той уялдуулан боловсруулсан байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр Татварын албаны мэдээлэл боловсруулалтын хурд, чанар сайжирч,  статистик мэдээллийг олон үзүүлэлтээр тухай бүр гаргах, төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа цахимаар хэрэгжүүлэх, татвар хураалт өрийн удирдлагыг хөнгөвчлөх, татварын орлогыг татвар төлөгчийн төлсөн тухай бүр системд бүртгэх, байцаагчдын ажлын бүтээмж, үр дүнг тооцох бүрэн боломжоор хангах зэрэг олон давуу талууд бий болох юм. 

Түүнчлэн татвар төлөгч нь цахим тайлангийн систем буюу www.e-тах.mn сайтаар  татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, татвар төлөгчийн гэрчилгээг хэвлэн авах, татвар ногдуулалт, төлөлт, татварын  үлдэгдлийн мэдээлэл, санал хүсэлт,  түүний шийдвэрлэлтийг харах, татварын төрлийн бүртгэл, татварын тайлан болон татвартай холбоотой асуудлаар хүсэлт илгээх, татварын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцооны бүх төрлөөр татвараа төлөх, татварын  төлөлт системд тухай бүр бүртгэгдсэнээр лавлагаа тодорхойлолтыг төлөлт хийгдсэн тухай бүрт авах, гар утас, цахим хаяг, цахим тайлангийн системээр хүсэлтийн шийдвэрлэлтийг хүлээн авах боломжтой болж байна.

Мөн Татвар төлөгч нь татвараа төлбөр тооцооны бүх хэрэгсэл болох банк, цахим, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын төлбөрийн системийг   ашиглан гүйцэтгэх боломжийг олгожээ.

Одоогоор  Сангийн яамны Төрийн сангийн газар,  Монгол банк, Улаанбаатар хотын банк, Хас, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын   Qpay, Smartcar  систем нь ТУНС-тэй холбогдон ажиллаж эхлээд байна.
Татвар төлөгчид ГАР УТАС, ЦАХИМ ХАЯГ,  ХАЯГ БАЙРШЛЫН мэдээллээ үнэн  зөвөөр  цахим тайлангийн систем www.e-тах.mn сайтад  бүртгүүлснээр   татварын үйлчилгээг цахим хэлбэрээр авах  нөхцөл үүсэх юм. 

Цахим тайлангийн системийн  ЗААВАР хэсэгт системийн өөрчлөлтийн заавар, гарын авлагыг байрлуулсан бөгөөд энэхүү заавартай танилцахыг татвар төлөгч та бүхэндээ зөвлөж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.