СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-21

Дэлхийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 аюул

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн төрөлхтний эрүүл, аюулгүй аж төрөхөд хамгийн их аюул учруулж буй 10 хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд халдвартай, халдваргүй өвчлөлүүдээс гадна уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол багтаж байна. .

1.    Урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзах

Урьдчилан сэргийлэх тарилга тариулснаар таны эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх нь хувь хүний, аль эсвэл улс орны асуудал биш дэлхийн нийтийн эргэлзээтэй, эрүүл мэндийн чухал сэдэв болжээ. Урьдчилан сэргийлэх тарилгын ачаар жилд 2-3 сая хүний амийг авардаг ч ойрын жилүүдэд тогтмол тарилга хийгддэг улаан бурхан өвчний тархалт 30 хувиар нэмэгджээ.

 

 

2.    Эмэнд тогтвортой нянгууд

Вирусын эсрэг болон антибиотикийн төрлийн эм бэлдмэлүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь хүн төрөлхтний эрүүл мэндэд маш том сүүдэр дагуулж байна. Нэн ялангуяа уушгины үрэвсэл, сүрьеэ, заг хүйтэн зэрэг үрэвсэлт өвчнүүдийг эдгээхэд улам бүр хүндрэлтэй болжээ. Антибиотикийн төрлийн эм үйлчлэхээ больсноос болж дэлхий дээр жил бүр 1,6 сая хүн сүрьеэ өвчнөөр амиа алдаж, олон сая хүн тарчилж байна.

3.    Агаарын бохирдол ба цаг уурын өөрчлөлт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос болж амиа алдаж, 7 тэрбум гаруй оршин суугчийн 90 хувь нь хорт агаараар амьсгалж байна. . Түүнчлэн 2030-2050 оны хооронд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй халууны стресс, суулгалт, хумхаа, хүнс тэжээлийн хомсдол зэрэг шалтгаанаар 250,000 хүн нэмж амиа алдана гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулав.

 

 

4.    Дэлхийн нийтийг хамарсан ханиад томуу

Бидний ирээдүй хойч үед ханиад томуу хэрхэн нөлөөлж, хэрхэн гай барцад дагуулахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж хэлэхэд хэцүү болсон гэжээ. . Энэ вирус нь 40-50 жилийн давтавжтайгаар ихэсдэг ба энэ жил мөчлөг нь таарсан гэж тайлбарлаж байна. Тиймээс 50-аас дээш насныхан томуугаар төдийлөн өвчлөөгүй гэж эмч мэргэжилтнүүд үзжээ. Энэ жил АНУ-д томуугаар 13 хүүхэд амиа алдсан байна.

 

 

5.    Амьдрахад эрсдэлтэй оромжууд

Дэлхийн хүн амын 1/5 нь буюу 1,6 тэрбум гаруй нь ган гачиг, өлсгөлөн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг байнгын хямрал дунд амь зууж байна. ер усны аюул, хүйтэн цаг агаараас болж дүрвэгчид амиа алдсаар байна.

6.    Өвчин үүсгэгч нянгууд

Дэлхийд хамгийн нийтлэг тархсан өвчин үүсгэгч нян бол Эбола юм. Эбола Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад тархсан ч хяналтад байгаа гэсэн ойлголтыг дэлхий дахинд өгч байлаа. .

7.    Халдваргүй өвчлөл

Дэлхий дээр амиа алдаж байгаа хүмүүсийн 70 хувь нь хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдваргүй өвчлөлөөр амьсгал хурааж байна.

 

 

8.    Хумхаа

Халуун хумхаа халдаагч шумуулны нэг хазалт үхэлд ч хүргэж болдог. Жил ирэх бүр халуун хумхаан тохиолдол ихэссээр байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. . Бангладеш, Энэтхэг улсуудад борооны улирал эхлэх үед хумхаан халдвар нэмэгддэг.

9.    Анхны тусламжийг тухай бүрт нь үзүүлж чаддаггүй

Эрүүл мэндийн халамж үйлчилгээ дулимаг байгаагаас анхны тусламжийн үйлчилгээг тухай бүрт нь хүргэж чадахгүй байгаа юм. .

 

 

10. ХДХВ/ДОХ

Хүний дархлал хомсдлын вирус ДОХ бол эдгэшгүй, урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авч чадаагүй хүн төрөлхтний заналт дайсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчний илрүүлэг, эмчилгээн дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.