ОУУХ-ноос 2019 онд мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах зургаан цуврал, ОХУ-ын Киров хотод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг нийт долоон тэмцээн зохион байгуулагдана. Одоогийн байдлаар БНСУ, БНХАУ-д дэлхийн цомын аварга шалгаруулах хоёр цуврал тэмцээн амжилттай өндөрлөлөө.
ОУУХ-ноос тэмцээн бүрийн дараа тамирчдын чансааг өссөн дүнгээр тооцон гаргаж, нийтэд мэдээлдэг уламжлалтай. Дэлхийн цомын аварга шалгаруулах 2019 оны эхний хоёр тэмцээний үр дүнгээр тамирчдын чансааг UIAA-ээс шинэчлэн гаргав.
ХУРД-ны төрөлд
Эрэгтэй хурдны төрөлд ОХУ, Иран, Монгол, БНСУ, БНХАУ, Канад, Казакстан, АНУ, Финланд, Швед, Япон, Франц зэрэг 12 орны 40 тамирчин багтжээ.
МУҮХ, Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн Бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн эрэгтэй хурдны төрөлд 68 оноотой, VII байр эзэлж өмнөх оны чансаа /16 дугаар байр/-ны үзүүлэлтээ даруй есөн байраар ахиулсан.
Эхний долоод манай клубын тамирчнаас гадна ОХУ-аас 5, Ираны 1 тамирчин жагсчээ.
Спортын мастер О.Сайханжаргал эрэгтэй хурдны төрөлд 28 оноотой, 12 дугаар байрт эрэмбэлэгдэв.
Ж.Сэдэд 18 оноотой, 26 дугаарт жагслаа.
Спорт авиралтын I зэрэгтэй Б.Ариунбаяр эмэгтэй хурдны төрөлд 71 оноотой, VIII эрэмбэлэгдэж байна. Манай тамирчны өмнө ОХУ-аас 5, Финланд, Казакстанаас тус бүр 1 тамирчин бий.
ТЕХНИК-ийн төрөлд
“Сутай Бор” клубын тамирчин Ж.Сэдэд гурван оноотой, 36 дугаар байрт жагссан бол. О.Сайханжаргал 39, Спорт авиралтын I зэрэгтэй Б.Ариунбаяр 34 дүгээр байрт жагслаа. Эмэгтэйчүүдийн техникийн төрөлд нийт 39 тамирчин эрэмбэлэгдсэн байна.