Олон улсын гэрэл зургийн 35AWARDS уралдааны “Эцэг ба хүү” сэдэвт уралдаанд Монголын гэрэл зурагчин В.Баттулгын “Аав хүүгийн аз жаргал” бүтээл хоёрдугаар байрыг эзэлж, тэмцээний хамгийн шилдэг зургуудын нэг болжээ.
“Эцэг ба хүү” ангилалд дэлхийн 77 орны 354 хотын 1323 гэрэл зурагчны 2766 бүтээл оролцсон байна.
Вандандоржийн Баттулга нь одоо бие даасан чөлөөт уран бүтээлч, фото сэтгүүлчээр ажилладаг.
Монгол телевиз, "Ардын эрх", "Монголын мэдээ" сонин, Улсын гэрэл зургийн газар зэрэг газар фото сурвалжлагчаар ажиллаж байсан.
Гэрэл зурагчин В.Баттулга нь 35AWARDS олон улсын гэрэл зургийн уралдааны 2017 оны ТОР-100-д шалгар байжээ.