СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хүчит шонхор” зах дээр хонины ууц 130-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монголчууд бидний баяр баярын дээд уламжлалт “Цагаан сар” хаяанд иржээ. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдгийн адил айл өрх бүр сар шинийн баяраа өнгөтэй угтахыг эрхмэлдэг. Жилдээ ганц тохиох энэ баярыг хэн хүнгүй бусдаас дутахааргүй тэмдэглэх гэсэндээ байгаа бүхнээ “шавхах” нь холгүй нь жишиг болжээ. Учир нь Цагаан сараар идээ шүүс элбэг хангалуун байх нь тэр жилийнхээ өнгийг харуулдаг учир ууц, шүүсэнд нэлээд мөнгө зардаг нь нууц биш. Ингээд нийслэлийн томоохон худалдааны төв гэгдэх “Хүчит шонхор” болон “Хар хорин” захад ууц, өвчүү, мах, цагаан идээний үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Бидний очсон эхний зах “Хүчит шонхор” юм. Хүн, машин хоёр багширалдах энэ захын хаа сайгүй ууц, өвчүү овоолсон бүхээгтэй машин дээр хүмүүс овоорчээ.

Үстэй булган малгай, нэхий дотортой монгол дээлээрээ гоёсон малчид, ченж нараас дутахааргүй бизнесмэн болж. “ууц аваарай” хэмээн хүн бүрийг дуудаж уйгагүй “бараагаа” тайлбарлах О.Хайдав гуай Архангай аймгийн малчин. Тэрбээр гурав дахь жилдээ “Хүчит шонхор “ зах дээр малынхаа махыг борлуулж байгаа гэнэ. О.Хайдав гуай ченжүүдэд махаа өгөхөөс илүү өөрөө зарж борлуулахыг чухалчилдаг гэв. Түүний машины тэвш дээр 20-30 кг жин татах жижиг, том ууц эзнээ хүлээнэ. Ах нь 130-150 мянгад зарагдах ууцтай ирсэн. Жинлэж үз. 30 кг жаахан гарантай нь 180350 мянгаар худалдаалагдаж байна. Өвчүү нэг кг нь 8000 төгрөг. Жингээсээ шалтгаалаад 160-250 мянган төгрөг болж байна. ” гэв.

Харин дорнод аймгийн малчин Ц.Арслан “” гэлээ. Иргэдийн хувьд үүрээр тус захыг зорьж ирсэн нь арай хямд буюу нэг кг махыг 4500-5200 төгрөгөөр авч байна гэсэн бол өдрийн цагаар худалдааны үнэ өссөн байгааг хэлж байлаа. Баянзүрх дүүргийн иргэн Т.Сосорбарам “Бензиний үнэ нэмэгдээд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдсөн байна. Махны үнэ, ханш буух болов уу гээд горьдож байсан ч санаанд хүртэл буухгүй юм. Цагаан сарын үеэр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихээр иргэд бидний нуруун дээрх ачаа хүндэрч байна. Сар шинийн баяраа тэмдэглэхийн тулд тэтгэврийн зээл авсан. . “Хүчит шонхор” захад мах арай хямд гэж бодон зорьж ирэхэд үнэтэй байна” хэмээн учирлав. Бидэнд өөрийгөө Ж.Насанжаргал хэмээн танилцуулсан буурал налайх дүүргийн иргэн гэнэ. Өглөө эрт тус захыг зорьсон ч санаандаа хүрсэн ууцаа олж чадаагүй гэлээ. Энэ тухайгаа тэрбээр, “Гайгүй хямд төсөвтэй ууц авъя гээд налайх дүүргээс хотыг зорьж ирсэн ч ам дүүрэн үнэ угтлаа. Үнэхээр мах, ууц, өвчүүний үнэ тэнгэрт хаджээ. Төрөөс өгөх “насны хишиг” минь хэзээ орох бол. Сар шинийн бэлтгэлд нэмэрлэх юмсан гэж л харж сууна. Тэтгэврийнхээ хэдэн төгрөг хадгалж, хадгалж ирсэн ч мөнгө маань юунд ч хүрэлцэхгүй нь” хэмээн сэтгэл гундуухан ярилаа. Энэ мэт шатахууны үнэ, долларын ханшны өсөлттэй холбогддог “сар шинийн” баярын төсөвтөө иргэд туйлдсан нь илт.

Нийслэлийн махны төрөлжсөн зах гэгддэг “Хүчит шонхор”, сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баруун бүсийн томоохон худалдааны төв “Хархорин” захуудад мах, гурил, цагаан идээ, бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгааг харьцуулсан хүснэгтээс харна уу. 

Дээрх хүснэгтээс харахад, “Хархорин” захад мах болоод цагаан идээний үнэ 500-1000 төгрөгөөр хямд байгаа юм. Энэ жил ууц, өвчүү болоод сар шинийн тавгийн идээний үнэ бидний санасан шиг хямд байсангүй. Энэ сард шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан. Гэвч бусад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсангүй гэдгийг иргэд хэлж байна.

Б.Оюунжаргал

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.