Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё 8 дахь өдрөө явагдаж дууслаа. Өчигдрийн барилдааны онцлог гэвэл Японы эзэн хаан Акихито эзэн хааны хувиар сүүлийн удаа Кокүгикан ордонд морилсон явдал байлаа. Эзэн хаан Акихито энэ оны 4 сарын 31 өдөр хаан ширээгээ хүү Нарүхитод өвлүүлэхээр болсон юм.
Эзэн хааныг ордонд морилох үеэр барилдаан завсарлаж, үзэгчид бүгд суудлаасаа босож түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Японы Акихито эзэн хаан 1989 онд хаан ширээнд суусан бөгөөд 23 дахь удаагаа Сүмогийн ордонд ирж Үндэсний бөхөө үзэж байгаа нь энэ.
Өчигдөр Хакүхо аварга Хацү башёгийн найм дахь өдөр Аояамаг давснаар 46 дахь удаагаа уналгүйгээр качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдийн хувьд дараах амжилтыг үзүүлж байна.
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8:0
- Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 6:2
- Маэгэшира -1 Ичиножо А.Ичинноров 5:3
- Маэгэшира -14 Чиёошома Г.Мөнхсайхан 3:5
Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдааны тойм бичлэг: