Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №452 Nirvana, ‘Come As You Are’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №452 Nirvana, ‘Come As You Are’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №452 Nirvana, ‘Come As You Are’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№452 Nirvana, ‘Come As You Are’

Нирвана хамтлаг

Энэхүү шилдэг 500 дууны жагсаалтад Нирвана хамтлагийн хэд хэдэн дуу багтсан байдаг. Бид өмнө нь №462 Nirvana, ‘All Apologies’ дууны талаар танилцуулж байсан билээ. Энэ дууны талаарх мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

"Come As You Are" дуу нь Нирвана хамтлагийн 1992 онд гаргасан хоёр дахь "Nevermind" цомогт багтжээ. Гарсан даруйдаа бүхий л хит жагсаалтуудад дээгүүр байр эзэлж байсан байна. Энэ дууг домогт дуучин Курт Кобайн зохиосон бөгөөд 1984 оны "Killing Joke" хамтлагийн "Eighties" дуутай хэт төстэй болсонд санаа нь зовж байсан гэдэг. Нээрээ л төстэй л дөө :) "Come As You Are" дуу нийтэд цацагдсаны дараа "Killing Joke" хамтлагийнхан Курт Кобайныг шүүхэд өгч байсан юм. 

"Killing Joke" хамтлагын "Eighties" дуу:

 

"Nevermind" цомгийн хамгийн эхний сингл "Smells Like Teen Spirit" дуу цацагдаад ердөө 7 хоногийн дараа хоёр дахь синглээр "Come As You Are" дууг цацах тал дээр хамтлагийнхан ихэд нухацтай ярилцсаны эцэст цацаж шийдвэр гаргасан байдаг. Тэд "Come As You Are" эсвэл "In Bloom" дууны алийг нь хоёр дахь синглээр цацах тал дээр шийдэж чадахгүй байлаа. Харин Курт энэ үед бухимдан: "Come As You Are бол хэдий сайн дуу ч "Killing Joke" хамтлагын "Eighties" дуутай хэт төстэй болсон" гэж хэлж байлаа. Хамтлагийн менежер Данни Голдберг менежмент талаасаа "Come As You Are" дууг цацах нь зөв гэж үзсэн байна. 

2005 онд Курт Кобайны төрсөн хот болох Washington мужийн Aberdeen хотод түүний дурсгалд зориулан хаягаа өөрчилсөн байдаг. Энд түүний "Come As You Are" дууны нэрийг онцлон оруулсан байгааг та харж байгаа биз ээ. 

Aberdeen хотын хаяг  

Ингээд "Come As You Are" дууг хамтдаа сонсцгооё.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл