Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
№462 Nirvana, ‘All Apologies’
Домогт Нирвана хамтлагийн Курт Кобайн ‘All Apologies’ дууг 1993 онд зохиож студийн гурав дахь буюу хамгийн сүүлийн In Utero цомогтоо оруулсан байдаг. Энэхүү дуу Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналд хоёр ч удаа нэр дэвшиж байснаас гадна Рок Н Роллын хүндэтгэлийн танхимд "Энэ дуу Рок Н Роллын түүхэнд хувьсал хийсэн дуу" хэмээн өргөмжлөгдөж байсан юм. Курт Кобайн энэ дуугаа өөрийн эхнэр Кортний Лов болон охин Франсес Бийн Коайнд зориулсан хэмээн ярьдаг. Энэ тухайгаа тэрээр "Би тэдэндээ зориулж дуу зохиосон гэж бодох дуртай. Магадгүй дууны үг бидний харилцааг бүрэн илэрхийлж чадахгүй ч бид аз жаргалтай гэр бүл" хэмээн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.
Энэ дууны албан ёсны видео клип гарч байгаагүй ба видео клип гаргах төлөвлөгөө байсан хэдий ч санаан дээрээ хамтлагийнхан ойлголцож чадаагүй юм.
Бид өмнө нь дэлхийн шилдэг тоглолтууд цувралаар Нирвана хамтлагийн MTV Unplugged тоглолтоор энэ дууны акустик хувилбарыг үзсэн билээ. Хэрэв та уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.