Өвлийн улиралд хүмүүс ханиад их хүрдэг. Үүнийгээ ёс юм шиг боддог дутагдал одоо ч байсаар байна. Орчин тойрныхоо эд зүйлст та гар хүрэхгүй амьдарч чадахгүй тул ойр ойрхон гараа угаах нь хамгийн оновчтой арга юм. Ариутгагч бодис хэрэглэвэл бүр ч сайн. Гараа нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээ. Ханиад үүсгэдэг түгээмэл 200 төрлийн вирусын ихэнх нь хамраар дамжин хүний биед нэвтэрдэг. Тэр тусмаа хамрын хөндийн уулзах цэг вирусын хувьд “диваажин” гэсэн үг. Тэнд тухалсан байхад гарцаагүй ханиад хүрнэ. Таны гар нянг зөөж тээвэрлэдэг. Тийм болохоор ам, хамартаа гараа хүргэхгүй байвал вирус биед нэвтрэхгүй.
Хүмүүсийн төдийлэн гадарладаггүй бас нэг дамжин өнгөрүүлэгч цэг бол нүд. Нулимсны сувгаар дамжин вирус хамрын хөндий рүү орно. Найтаахад ханиадны вирус гадагш цацагдан эргэн тойрны хүмүүст халдвар тараадаг. Тиймээс амаа дарж ханиалга. Хамар, амны хөндий хуурайшсан үедээ вирусэнд өртөмтгий байдаг. Ам, хамраа өдөр бүр чийглэж байгаарай. Өдөрт 6 аяга ус уувал хуурайшилтаас сэргийлж чадна. Ханиадтай үедээ ургамлын гаралтай цай уувал эрүүл мэндэд тустай. Хүүхэд, хөгшидгүй ханиаданд “дарлуулж”, хамар битүүрч буй шинж тэмдэг илрэхэд гэрийн нөхцөлд амархан дарж болох энгийн аргаас хүргэе.
-Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж, өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнээ тав, таван дуслаар дусаа.
-Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт нь дусааж хэрэглэ.
-Нэг цайны халбага зөгийн балыг хоёр халбага бүлээн усанд уусгаад, хөвөнд шингээн, нярай хүүхдийн хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уцаарлавал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлээрэй.
500 гр сүүг бага зэрэг халаан, дотор нь тахианы шинэ өндөг нэгийг хагалж хийгээд хутга. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг унтахынхаа өмнө уухад ханиадны шинж тэмдэг тэр даруй алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд илүү үр дүнтэй.
-Сүүнд чихэр өвс чанаж уу.
-Цагаан тос, зөөхий хольж, өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.
-Чацарганыг сайн нухаж няцлаад, 200 гр усанд 10 граммыг хийн граммыг хийн 30 минут буцалгаж, өдөрт гурван удаа хоолны халбагаар уугаарай.
-Цагаан гааны буцалсан шүүсийг ч ууж болно.
-Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж, 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгөөрэй.
-Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж, өдөрт гурван удаа буцалгаж уу.
Ханиадны шинж тэмдэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрдэг. Ийм үед
1. Дулаан байх
2. Амин дэмээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх
3. Шингэн зүйл ойр ойрхон уух хэрэгтэй.
Ханиад хүрэхгүйн тулд та гараа бүлээн усаар байнга угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй.