Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Өнөөдрөөс нутгийн ихэнх хэсгээр бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.
2019 оны нэгдүгээр сарын 19-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.