Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапур улсад уулзсан Америк, Умард Солонгосын төрийн тэргүүнүүд ирэх хоёрдугаар сард уулзахаар боллоо.
Умард Солонгосын өндөр дээд албаны төлөөлөгч генерал Ким Ён Чоль Вашингтонд айлчилсны дараа Цагаан ордноос энэ тухай мэдэгдсэн юм.
Ким Жон Ун болон Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар чухам ямар асуудал шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ч ажиглагчдын таамаглаж байгаагаар Сингупарын түүхэн уулзалтаар хийсэн хэлэлцээрийн явцыг түргэсгэх тухай яригдана гэжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд талууд харилцан хувь нэмрээ оруулахаар тохирсон ч хэлэлцээрийн явц удаан байгаа юм.
Умард Солонгосын тал Америкийг эдийн засгий хоригоо хэрхэн цуцлахаа шалтгаалж цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооно гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Ким Ён Чоль Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсаны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна.
АНУ Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоох хүртэл шахалт үзүүлсээр байх болно гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com