Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё 6 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ башё эхний өдрөөсөө тун сонирхолтой өрнөж байгаа ба Асашорюү Д.Дагвадорж их аваргын үед Монголчууд бүх нийтээрээ сумо бөхийг шимтэн үзэж байсан цаг шиг үзэгчдийг дэлгэцийн өмнө уях хандлагатай байна. Тэмцээний 5 дахь өдөр озеки Точиношин бэртлийн улмаас башёг өнжихөөр болсон бол өчигдөрийн барилдаанд Какүрюз М.Ананд аварга мөн л шагайн гэмтлээс болж башёг өнжихөөр боллоо.
Энэ өдөр Япончуудын найдлага тавьж байсан Митакеуми гэмтэх шиг боллоо. Магадгүй өнөөдөр тэрээр башёг ч өнжиж мэднэ.
Башёг өнөөдрийн байдлаар нэг ч унаагүй тэргүүлэн барилдаж байгаа хоёр бөхийн нэг нь мэдээж Монгол Их Аварга Хакүхо М.Даваажаргал юм.
Хацү башёгийн 6 дахь өдрийн тойм.