Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№457 Chubby Checker, ‘The Twist’

Твистийн хаан Чаббы Чекер

Твистийн "хаан" Чаббы Чекер 1941 онд АНУ-ын Өмнөд Калифорнид төрж өссөн байна. Түүнийг дэлхий даяар бүжигчин, дуучин гэдгээр нь андахгүй. Тэрээр маш олон бүжгийн хөдөлгөөнүүдийг зохиосон ба хамгийн алдартай нь твист бүжгийн хөдөлгөөн юм. "The Twist" дууг анх 1959 онд Hank Ballard хамтлаг дуулсан байдаг бол 1960 онд Чаббы Чекер энэ дууг шинэчлэн найруулж дуулсан нь супер хит болж чадлаа. Энд мэдээж дуунаасаа гадна бүжгийн хөдөлгөөн нь дэлхий нийтийг "бүжиглүүлж" байсан юм. 1965 он гэхэд зөвхөн энэ дуу 15 сая хувь борлогдож дуучин Чаббы Чекерийг саятан болгож чадсан байлаа. "The Twist" дуу Чаббы Чекерийн нэрийн хуудас болсон дуу гэхэд болно. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл