Зүүд зөнтэй гэдэгт олон хүн итгэдэг. Шинжлэх ухаанд янз бүрээр тайлбарладаг ч ямар нэг онол, баримтлалаар тайлбарлах аргагүй зөнтэй зүүд гэж бий. Тэр дундаа түүхэнд нэр нь үлдсэн агуу суут хүмүүс зүүдээрээ дамжуулан нээлт, бүтээлээ олсон тухай сонирхолтой баримт бий.
Зүүд нь ямар нэгэн зүйл тухайн хүнд тохиох гэж буйг хэд хоног, хэдэн сар, хэдэн жилийн өмнөөс урьдчилан дохио өгч мэдээлдэг тал бий. Тиймээс зүүдэлсэн зүүд чинь таны амьдралд таатай, таагүй байдлаар заавал холбоотой байдаг.
Шуугиантай, хөл хөдөлгөөнтэй зүүд мэдрэлийн систем цочролд орж байгааг, харин чимээгүй, тааламжтай зүүд удахгүй өвчин арилж илааршихыг зөгнөн хэлдэг байна.
Аймшгийн зүүд нь толгойд цус дүүрснийг анхааруулдаг бол гайхалтай, хачирхалтай зүүд зүүдлэх нь гэдэс, элэгний ажиллагаа хэвийн бус байгааг илтгэдэг гэнэ.
Зүрх өвдөх үед хүмүүс зүүдэндээ өөрийгөө могойнд ороогдсон юмуу цээжин хэсэгтээ шархадсан байгаагаар хардаг аж.
Уушигны өвчний үед цээж хөндүүрлэн амьсгалахад бэрх болж, нарийхан хонгилоор мөлхөж гарах гэж оролдож байна хэмээн зүүдэлдэг байна.
Зарим үед цээжээрээ бариу хувцас өмсч байна хэмээн зүүдэлдэг гэнэ.
Шавартай, бохир газраар явж байна хэмээн зүүдэлбэл хөл өвдөхийг сануулсан дохио гэнэ.
Бариу, эсвэл урагдсан малгай зүүдлэгдвэл тархины судас хатуурч, өөрчлөгдөж байна гэсэн үг.
Биеэ маажиж байна хэмээн зүүдэлбэл арьсны ямар нэгэн өвчин туссан байж болзошгүй гэсэн дохио гэнэ.
Зүүдэндээ хурц будаг харвал нүдэнд тань асуудал үүсч болзошгүй.
Хүйтэн усанд шумбаж байна хэмээн зүүдэлбэл ханиад томуу тусах магадлалтай. Мөн хоолойгоо ямар нэгэн хурц зүйлээр нэвт хатгаж байна хэмээн зүүдэлбэл ангина тусч болзошгүй болсныг илтгэдэг ажээ.
Тааламжгүй зүүд нь зөвхөн өвчин тусах магадлалтайг урьдчилан сануулсан дохио төдийгүй унтаж буй ор, дэр, байрлал тохиромжгүй байгаа, мөн цэвэр агаар дутагдаж байгаатай холбоотой байж болзошгүй аж.Тиймээс өвчин туслаа хэмээн юуны түрүүнд яарч сандрах хэрэггүй. Харин нэг зүүд олон удаа давтагдвал эмчид яаралтай үзүүлээрэй.