СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-01-18

Хуулиа хэрэгжүүлээгүй Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлэхийг шүүх даалгалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагудыг нэгтгэсэн Төлсөн Авснаа  Нийтэл/ТАН/ эвслийн гишүүн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-ыг гурван шалтгаанаар шүүхэд дуудсан юм.

1-рт,

2012 онд баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан бол албан ёсоор бүртгүүлэхийг БОАЖЯ-д даалгах.

2-рт,

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төлбөр тооцох аргачлал, журмыг Засгийн газар батлах ёстойг заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газраар батлуулахыг мөн БОАЖЯ-д даалгах.

3-рт,

Дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан тогтоолыг батлах хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэн хамтран хариуцагчаар татсан байна.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад,

2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч Засгийн газар, БОАЖЯ-аас холбогдох журмаа гаргаж, хуулиа хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг.

Гэтэл БОАЖЯ огт хэрэгжүүлж үзээгүй хуулиа “ААН-үүдэд дарамт болно” гэх шалтгаанаар нэмэлт өөрчлөлт оруулж, төсөл боловсруулж Байнгын хороодын дэмжлэгийг аваад УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.