Шашин, покер хоёр нэг л зохицолгүй сонсогдож байна уу? Тэгвэл Скот Вэлленбах гэгч эрхмийн хувьд энэ хоёр үг салшгүй холбоотой ажээ. Вэлленбах бол буддын шашинтны сүсэгтэн, гэхдээ покерчин.
Тэрээр Багамын арлуудад болсон покерын тэмцээнд гуравдугаар байранд орж 671,240 ам.долларын шагнал авсан байна. Буддын шашинтай, покерчин эр шагналын мөнгөө цөмийг нь сайн үйлсийн аянд хандивлаж “ард түмний баатар” цол хүртжээ.
Энэ жил 67 настай Вэлленбах залуу байхдаа амьдралаас сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийн тулд буддын шашин судалж эхэлсэн байна. Одоо тэрээр түвд, санскрит хэлний орчуулга сайн дураараа хийдэг, өдөрт нэг цагийг бясалгахад зориулдаг ажээ.
Хүүхэд байхдаа покер тоглож сурсан ч 2010 онд Лас Вегас руу үнэ төлбөргүй аялах эрх хожсоноор албан ёсны тэмцээн уралдаануудад оролцох болсон гэнэ. Багамын арлуудад болсон тэмцээнд 600,000 гаруй ам.доллар хожих хүртлээ дээд тал нь 72,176 ам.доллар хожиж байжээ.
Буддын шашны сүсэгтэн учраас хэт их шунаж тэнцвэрээ алдахгүйн тулд хожлийн мөнгөө хандивлах хэрэгтэй гэж шийдсэн байна. Вэлленбахын хувьд покер бол бичил ертөнц төдийгүй алдаж, хожих минут тутамд айдас, итгэл өрнөж амьдралын нэг хүрд мэт санагддаг хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.bbc.com