УИХ-ын гишүүн Б.Амарзаяа УИХ-ын гишүүн Л.Болдыг Богд банкаараа дамжуулж Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж авсан гэж мэдэгдсэн. Түүнээс өмнө би УИХ-ын чуулганы үeэр мөн энэ асуудлыг хөндөөд хууль хяналтынхан шалгаж тогтоох байх гэдгийг онцолсон. Харин би Б.Амарзаяа гишүүний ярьсан үнэн байсан гэдгийг би ТББХ-ны хурал дээр хэлсэн.
Энэ үгийг Л.Болд гишүүн намайг гүтгэсэн болгож ярьж байна. Одоо үүнийгээ баталъя. Энэ гэрээн дээр/гэрээг үзүүлэв/ Хөгжлийн банкийг төлөөлж захирлууд нь, Богд банкийг төлөөлж Э.Ган-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна. Ингэхдээ Монгол банкны үнэт цаасыг барьцаалж 30.9 тэрбумыг авсан байна. Богд банк жижиг банк учраас хадгаламж авах эрхгүй. Гэтэл дээрх мөнгийг харилцах дансандаа байршуулсан байна.
Ингэхдээ 3 төрлийн гэрээ хийсэн. Эхний гэрээг 2018 оны 7 сарын 26-нд хийсэн бөгөөд энэ нь харилцах дансны гэрээ, дараа нь 10 сарын 24-нд Байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн бол
12 сарын 17-нд үнэт цаас барьцаалах гэрээг хийжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү