Нийтэлсэн:
Г.Ганчимэг
6 жилийн өмнө
Өнөөдөр буюу ес дүгээр сарын 10-ны өдөр технологийн гайхамшиг, цахим худалдааны эзэнт гүрэн “. Жэк Ма ирэх жилийн төрсөн өдрөөрөө эзэнт гүрнээсээ явахаа мэдэгдлээ. Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум долларт хүрсэн “Алибаба” группийн үүсгэн байгуулагчдын нэг чухам ямар шалтгаанаар ажлаасаа хөндийрөх болсон нь анхаарал татаж байна. Тэгвэл Жэк Ма цаашид боловсролын салбарт анхаарлаа хандуулж, шинэ зүйл турших хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Ноён Ма “Алибаба”-гийн хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид үйлчлүүлэгчдэд зориулан ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн захидал илгээжээ. Одоогийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа Даниель Жан ирэх оны есдүгээр сарын 10-ны өдөр Жэк Магийн ажлыг албан ёсоор хүлээж авах юм байна. Даниель Жан “Алибаба”-д 11 жил ажилласан туршлагатай удирдагч гэж үзжээ. Жэк Ма англи хэлний багшаар ажиллаж байгаад 1999 онд “Алибаба”-г Пен Лейн хамт үүсгэн байгуулснаар дэлхийн хөрөнгөтнүүдийн эгнээнд зүй ёсоор орж, групп болон өргөжиж дэлхийн хамгийн том интернэт худалдааны компаниудын нэг болсон билээ.
. Хүний бие амьд махбод учраас ур чадвар, эрч хүчинд нь хэмжээ хязгаар гэж бий. Багш нар шавь нараа өөрсдөөс нь илүү байгаасай гэж үргэлж хүсдэг. Миний хувьд төдийгүй компанийн хувьд залуу чадварлаг үеийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, тэдэнд боломж олгох хэрэгтэй. Дэлхий ертөнц агуу, би шинэ зүйл туршихад оройтоогүй хэвээр байна. Та бүхэнд нэг зүйлийг амлаж чадна. Алибаба хэзээ ч Жэк Магийнх байхгүй ч Жэк Ма үргэлж Алибабагийн нэг хэсэг байх болно” гэжээ.
Хэдийгээр группын ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон ч 36,6 тэрбум долларын хөрөнгөтэй ноён Ма 2020 оны хувьцаа эмэшигчдийн хурал хүртэл “Алибаба”-гийн удирдах зөвлөлийн дарга хэвээр байх юм.
Эх сурвалж: http://www.bbc.com/