Дакар 2019 уралдааны сүүлийн өдөр буюу 10 дахь гараанд манай тамирчид амжилттай уралдаж fishisher хүртлээ. Энэ шагналыг хүртэх гэж дэлхийн олон орны шилдэг тамирчид Дакар раллигийн бартаа, саад ихтэй хэцүү замд авьяас, ур чадвараа сорьж уралддаг. Тиймээс л хүсэл мөрөөдлөө биелүүлж Дакарт уралдана гэдэг тэсвэр тэвчээр, эр зоригийн гайхамшиг байдгийг олон тамирчин мэдэрсэн байдаг.
Сүүлийн уралдаан буюу 10 дахь өдрийн гараа
Дакар 2019 шагнал гардуулах ёслол
Тамирчдад гараа болгоны уралдааны зам хүнд байсан ч амжилттай уралдаж барианд орох нь хийморио сэргээсэнтэй адил гэж хэлж болно. Тэгвэл Монголын тамирчид Дакар 2019 уралдаанд Перугийн тэнгэрт тоос босгон, элсэн цөлийг ажралгүй туулсаар барианд орж, шагналын тавцанд гарч fishisher хүртэн, 10 хоног цэнхэр дэлгэц тэвчээтэйгээр үзсэн авто спорт сонирхогч фэнүүдээ баярлуулав.
Dakar 2019- Team Mongolia багийн тамирчид нүүр номдоо "Дакар ралли-2019 өндөрлөлөө. Зорьсноо биелүүлж, финалын подиумд гарав. 130 машин уралдсанаас "Авто" төрөлд 32-р байрт, UTV OPEN ангилалд 3-р байрт шалгарсан. Тусалж дэмжиж, хамтарч ажилласан хүн бүрт талархал илэрхийлье! Ар гэр, хамт олон, найз нөхөд болон 10 хоногийн туршид нойроо хасан бидэнтэй хамт байсан дэмжигчдэдээ маш их баярлалаа" хэмээн өгүүлжээ.
Манай тамирчид шагналын тавцанд
Перуд дэлхийн шилдгийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдсан Монголын хөвгүүд эх орондоо энэ сарын 25-нд ирнэ.Сонирхуулахад Дакар раллид олон жил уралдсан домогт тамирчин Тоби Прайс Монголд зочилж, уралдана хэмээн амласан байна.