СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оюутан бүсгүй алуулах үедээ эгчтэйгээ утсаар ярьж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсын Мелбурн хотод лхагва гарагийн орой инээдмийн шоу үзэж дуусаад харьж байсан Израйлийн оюутан бусдын гарт амиа алджээ. Эгчийнх нь хэлснээр утсаар ярьж байгаад гэнэт утас нь газар унах чимээ гарч тасарчээ.

Пүрэв гарагийн өглөө Маасарвегийн эгч дүүдээ санаа зовон Австралийн цагдаагийн газарт дуудлага өгөх үед цагдаа нар цогцсыг нь худалдааны төвийн гаднаас олсон байна. .

 

 

Хохирогч эмэгтэйн амь насыг бүрэлгэхээсээ өмнө алуурчин хүчирхийлсэн гэх ул мөр байгаагүй байна. .

Маасарве Шанхайд Хятад, Англи хэлээр сурдаг ба Мелбурн хотын Ла Тробе их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирсэн байжээ. Цогцсыг нь таниулахаар Израйлиас аав нь ирсэн байна.

 

 

. Иргэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсоохыг шаардаж уур бухимдлаа илэрхийлж байсан юм.

 

 

Австрали улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн гаралт өндөр байдаг. . Нэн ялангуяа 15-аас дээш насны залуу бүсгүйчүүд хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох нь нийтлэг аж.

Мелбурн нь Австралийн хоёр дахь том хот бөгөөд их дээд сургуулиудад гадны оюутнууд их суралцдаг. 2017 оны судалгаагаар тус хотын харьяалагддаг Викториа мужид 200,000 гадаад оюутан иржээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.