Нийтэлсэн:
Г.Ганчимэг
6 жилийн өмнө
. Хохирогчдын дөрвийнх нь биеийн байдал хүнд байгааг хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Мөн хутгалуулж шархадсан хүмүүсийн хоёр нь Их Британиас Парисыг зорин ирсэн жуулчид байсан тухай зарим эх сурвалжид дурджээ. Хэрэг Парис хотын цагаар шөнийн 23 цагт зүүн хойд 19 дүгээр дүүрэгт гарсан байна.
Гэмт этгээдийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд афган үндэстэн байжээ. Францын цагдаа нар энэ хэргийг терроризмын шинж чанартай халдлага гэж үзэхгүй байна. .
Кинотеатрын гаднаас зугтсан гэмт этгээд холгүй дахин халдлага үйлдсэн гэж мэдээлсэн байна. Франц улс ч гэлтгүй дэлхийн бусад улс орнуудад энэ мэтчилэн зэвсэглэсэн этгээдүүд энгийн номхон ард иргэд рүү дайрах тохиолдол багагүй гардаг. Тэдгээр халдлагуудын дийлэнх нь терроризмын шинж чанартай байдаг бол зарим тохиолдолд гэмт этгээдийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалах нь бий.
Эх сурвалж: http://www.bbc.com/