СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-18

Барагтай байна шүү, Ж.Батзандан гишүүн ээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Баяр

Ж.Батзандан гишүүнд одоо нэг сануулах цаг нь болсон байх аа. Түүний хөөргөн үгнүүд яван чангарсаар нэлээд осолтой болж ирлээ. Эмх замбараагүй байдлын уриа, дуудлага ч гэж ойлгож болохоор зүйл ярих болов. Ер нь тэгж ярьвал 2008 оны жагсаал цуглааныг олон нийт мартаагүй байгаа шүү. Тухайн үед Ж.Батзандан гишүүн амандаа багтсан үг болгоныг хэлж байлаа. Яахав, гудамжны тэмцэгч хүн аль болох сүржин үгс хэлэх ёстой байх. Харин өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдгээ бодох хэрэгтэй. УИХ хууль батлан гаргадаг байгууллага байтал түүний нэг гишүүн нь “Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм” гээд сууж байгаа нь зөв үү. Хуулиа дээдэлдэг дэлхийн тайван амгалан улс орнууд үүнийг хараад бидний талаар ямар сэтгэгдэлтэй болох бол. Хувьсгалт өөрчлөлт гэдэг нь нийгмийн шинэ байгуулал руу орохыг хэлнэ. Тэгвэл бид ямар нийгэмд шилжихийг хүсээд байгаа хэрэг вэ. Өнөөдөр нийтлэгээрээ дэлхийн улс орнууд ардчилсан эсвэл дарангуйллын гэсэн хоёр байгуулалд багтаж байна. нийгмийн байгууллаа солихгүй, харин согог дутагдлыг нь засна гэвэл бидний одоо амьдарч байгаа орчинд хуулиар шийддэг юм. Хуулийг сайжруул, зас, нийгмийн шударга байдлыг хууль санаачлах замаар тогтоо гэж уИХ-даа ард түмэн шилдэг охид хөвгүүдээ сонгон илгээдэг. Энэ бол эрүүл саруул сэтгэлгээтэй хэн ч хэлээд өгөх зүйл л дээ.

Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр уИХ-ын гишүүн Ж.Батзандан “Их хурлын даргыг чөлөөлөх, хүсэлтээрээ чөлөөлөгдөх зохицуулалт одоо ч хуульд байгаа.. Өнөөдөр Монгол улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсож байна. Манжийн амбаныг буулгахад нэг их том хууль мууль хэрэггүй байсан юм. ард түмэн морьтойгоо, буутайгаа давхиж очоод, тэмцэж байж хөөж явуулсан. улс төрийн товчоо мовчоог буулгахад хууль мууль гараагүй юм шүү. . Ямар юмных нь хууль. Румынд Чаушескуг буулгахад нэг их хууль мууль гаргаагүй ш дээ. ард түмэн нь Чаушескуг авгайтай нь буудаж алаад, буулгаж байсан юм. Хувьсгалт өөрчлөлтийн үед бол ер нь хууль хэрэггүй байдаг юм аа. нэг их том хуульч гээд өөрийгөө бодчихсон хүмүүс хувьсгалын үед хууль ярих гээд хэрэггүй ээ гэж хэлье” гэв. Үүний хариуд ч УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр “Бид чинь ардчилсан, эрх зүйт төртэй орон гэдгээ дэлхий дахинд зарласан шүү дээ. Сүүлийн үед “Хууль хэрэггүй” гэдэг үгийг дээр доргүй ярьдаг болж байна. Энэ буруу шүү. Энэ бол улс орны цаашдын хувь заяа, Монгол улс дэлхийн тавцан дээр хэрхэн дүгнэгдэж харагдахтай шууд холбогдох яриа шүү. Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон, уИХ-ын гишүүд ийм яриагаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай л явах ёстой.

Ер нь бол намайг, миний гэр бүлийн хүнтэй буудахаар төлөвлөж байгаа юм байна. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг хүн тэргүүлсэн хэсэг эмэгтэйчүүд жагссан, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрд оролцсон 20-иод жилийн хугацаанд манай эхнэр нэг ч удаа, юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа хүмүүсийн олонх нь тэрийг мэднэ. улаанбаатар хотод архины зөвшөөрлийг Энхболдын эхнэр Туяацэцэг гэдэг хүн олгодог байсан гэж сүүлийн гурав хоног сошиалд бичиж байна. Миний эхнэр хотын захиргааны шинэ жилийн арга хэмжээнд л намайг дагаж ордог байсан байх. Харин намайг хотын дарга байхад тэр архины зөвшөөрлийг чинь энэ нямдоржийн эхнэр хэдэн жил олгосон байхгүй юу. андуураад байгаа юм уу, эсвэл зориуд гүтгээд байгаа юм уу. Би Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлмээр байна. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том чүдэнз зурдаг, яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү. ЖдҮ-ийн зээлтэй холбоотой асуудлыг ярья гэсэн чинь картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд, картаа хийгээд суусан. . Цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Батзандан зугтаагаад гарч байгаа юм. Манай намын байшинг шатаах үйл хэрэгт оролцож л явсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим гишүүдтэй дөрөө харшуулаад л яваа. аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж мэднэ шүү. ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооны асуудлаар надтай яриад, өөрийнхөө намын даргын эсрэг гарын үсэг зурж л явсан хүн шүү дээ. Тиймээс манай зарим залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. 60 тэрбумын асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлэг ЖдҮийн зээлтэй холбогдсон гишүүдийг авч үлдье гэдэг саналыг олонхоороо хүч түрж гаргасан.

Тэгээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Бид бүгдээрээ л ёс зүйтэй байх ёстой шүү” гэж хариулна лээ. Ийм тайлбарын араас олон юм нуршаад яахав. Зарим гишүүдийн яриад байгаа хувьсгалт өөрчлөлт гэдэг нь уИХ-ын даргыг чөлөөлөх асуудал бололтой. Гэтэл энэ албан тушаал уИХын үйл ажиллагааг чиглүүлэх л үүрэгтэй. утаа униар бууруулах, төрийн албаны сахилга батыг хангах, авилга хээл хахуультай тэмцэх тэр бүү хэл дайн зарлах бүх эрх мэдэл Үндэсний аюулгай байдлын зөвлөлийн нөгөө хоёр гишүүнд нь бий. Ер нь шударга бусын хонгил гээд байгаа юм чинь авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн удирдлагыг шинээр тавихыг хэлээд байгаа юм. Тэгээд хэн нэгэнд хэрэг үүсгээд, хянаад, шийтгэхэд нөлөөтэй болно гэсэн үг. Тэр хонгил нэг цагт нэг хүнд байсан гэлцдэг. Одоо харин төрийн эрх мэдлийг авсан хүмүүс “хонгил”-ынхоо түлхүүрийг шаардаад байгаагийн үр дагавар нь нийгмийг талцалд хүргэхдээ тулаад байгааг төрийн байгуулалт жаахан гадарладаг хүн бүр ярих боллоо. УИХ-ын дарга огцорвол хонгил нураах нэрээр аТГ-ын даргыг солих аянд мордох байх. Ингээд эрх мэдэлтнүүд өмнөх томчуудынхаа тавьсан хүнийг солих замаар өөрсдийн “хонгил”-той болно. Цаашаа юу болохыг тэнгэр л мэдэх байх. Үүнийг хийх улайрсан үйлсдээ ард олныг ашиглахдаа хуулийг уландаа гишгэнэ гэвэл “барагтай байна шүү” гэж л анхааруулья даа. Ер нь эвдэрч яваа дүү хүндээ ахмад хүн ингэж л хэлдэг юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.