2012 онд баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиа хэрэгжүүлээгүй Засгийн газар болон БОАЖЯ-ыг шүүхэд дууджээ. Хэрэв 2012 онд баталсан хуулиа хэрэгжүүлсэн бол улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн төсөв төвлөрөх ёсой байсан ч огт хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн юм.
Гэтэл БОАЖЯ огт хэрэгжүүлж үзээгүй хуулиа өөрчлөн батлуулахаар УИХ-ын чуулганд оруулах гэж байна. Ингэхдээ өмнөх хуульд тусгагдсан Ус бохирдуулсны төлбөрийг 50-60% бууруулжээ.
Мөн малчид, тариаланчдыг ус бохирдуулагч гэж үзэн төлбөр авах зохицуулалт тусгасан нь иргэд,олон нийтийн болоод байгаль орчны төлөө ажилладаг иргэний нийгмийнхний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.