Монгол улсын төсвөөс гарч байгаа төгрөг нэг бүрийг хянах, шалгах үүрэг нь УИХ, тэр дундаа Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хороонд бий. Энэ утгаараа ЖДҮ-ийн түр хороо байгуулаад ЖДҮХС-тай холбогдсон гишүүд, яагаад энэ асуудалд холбогдсон юм, ер нь энэ мөнгийг хэрхэн хуваарилсан юм бэ гэдгийг л шалгая гэсэн юм. Харамсалтай нь олонх дэмжсэнгүй. Гэхдээ энэ бол парламентын зарчим. Харин цаашид Төсвийн зарлагын хороо Засгийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг 28 тусгай санг шалгах хэрэгтэй гэж бодож байна.
Мөн энэ онд ЖДҮХС-д тусгагдсан 47 тэрбум төгрөгийг хэрхэн зөв, зүйтэй зарцуулах асуудалд анхаарах ёстой. Үнэхээр зээл авах гээд чаддаггүй хэсэгт хүргэх бодлого гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Би энэ асуудлаар барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээл олгох асуудлыг Засгийн газарт санал болгосон. Дэмжих байх гэж итгэж байна.