“Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн зургаа дахь бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм өнөөдрөөс 23-ныг дуустал On’n Off продакшн хауст 20 цагт тоглогдоно. Жүжгийн гол дүрд жүжигчин Г.Ундармаа, М.Идэрмаа нар тогложээ.
Тус жүжгийн зохиолыг сэтгүүлч Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан ажилласан байна. Хөгжмийг ая зохиогч Б.Ангирмаа бичиж, хувцас дизайныг загвар зохион бүтээгч Ариунаа Сүри урласан ажээ.