УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын хэсэг гишүүд оны өмнө ЖДҮХС, түүнтэй холбогдсон гишүүдийн асуудлыг шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Гэвч МАН-ын дотоод хагарлаас үүдсэн улс төрийн гацаанаас үүдэн тэдний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй байсаар өнөөдөртөө золгосон.
Харин уг тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн боловч хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 36 нь дэмжсэнгүй.
Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.