Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 2019 оны хоёр дахь гараа БНХАУ-ын нийслэл Бээжинд энэ сарын 18-20-нд зохиогдоно.Тус тэмцээнд оролцох МУҮХ-ны багийн бүрэлдэхүүнд багтсан “СУТАЙН БОР” клубын тамирчид өчигдөр Бээжинд хөл тавив.
Тэмцээнд:
1.Н.Хэрлэн - ОУХМ
2. О.Сайханжаргал - Спортын мастер
3. Б.Ариунбаяр - Спорт авиралтын I зэрэгтэй
4. Ж.Сэдэд
ОУХМ Х.Хэрлэн хурд, О.Сайханжаргал, Б.Ариунбаяр, Ж.Сэдэд нар хурд болон техникийн төрлүүдэд оролцох нь.
Энэ удаагийн тэмцээнд 15 орны 80 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлснээс дэлхийд хурд болон техникийн төрлүүдээр тэргүүлж буй тамирчид өрсөлдөх юм. Манай улсын өмнөд болон хойд хоёр хөрш хамгийн олон буюу тус бүр 18, БНСУ 8, Монгол улс 7 тамирчидтай баг сойж байгаа нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдож буй.
Техникийн урьдчилсан шатны гараа энэ сарын 18-нд, хурд, техникийн хагас шигшээ 19-нд, шигшээ уралдаан 20-нд явагдана. Олон улсын уулчдын холбоо /UIAA Facebook/-ны цахим сувгуудаар 19-20-ны өдрийн уралдааныг шууд дамжуулах нь ээ.