СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-17

М.Энхболд: Намайг эхнэртэй маань хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Бид хууль эрхзүйт эх орон гэдгээ дэлхий даяар зарласан. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харахад "хууль хэрэггүй" гэдэг зүйлийг дээр дооргүй ярьж байна. Энэ бол буруу. Энэ бол Монголын ирээдүйтэй холбоотой, дэлхийд ямар харагдахтай холбоотой асуудал шүү. Хуулийн дагуу, ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон төрийн дээд албан тушаалтнууд "хууль хэрэггүй" гэсэн яриагаа зогсоох хэрэгтэй. 

Өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд "Энхболдын эрхийг түдгэлзүүлээд өгөөч" гэж нэг нь ярьж байхад өчигдөр хууль хяналтын байгууллага дээр 60 тэрбумтай холбоотой УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлээч гэж тэнд ярьж байх жишээтэй. Ер нь намайг гэр бүлийн маань хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. 

Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг нарын хэсэг эмэгтэй жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлага тулгалтыг өгөөд яах юм бэ?! Миний улстөрийн 20 жилийн үйл ажиллагаанд манай гэр бүлийн нэг нэг ч удаа оролцож байгаагүй. Энд сууж байгаа олон хүн үүнийг мэднэ. 

Манай гэр бүлийн хүнийг архины тусгай зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурав хоног сошиалд ярьж байна. Шинэ жилээр хотын захиргаанд намайг дагаж ордог байсан байх. Харин тэр архины зөвшөөрлийг энэ Ц.Нямдоржийн эхнэр олон жил олгосон байхгүй юу. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.