СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-17

Хөдөө аж ахуйн чиглэлээр АНУ-д ажиллах боломжтой гэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ADIS нийгмийн хөгжлийн төвөөс АНУ-ын H2 визний талаар мэдээлэл хийлээ. Тус төв нь 2013 оноос хойш боловсрол, гадаад харилцаа, нийгмийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж  IVY болон Gate гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүж эхэлсэн юм. Эдгээр хөтөлбөрүүдээр боловсрол, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, авьяас чадвартай .

Манай байгууллагаас шаардаж буй зүйл нь англи хэлний анхан шатны мэдлэг, өөрийн танилцуулга, бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай

ADIS нийгмийн хөгжлийн төвийн захирал А.Батсайхан: 35 ажилчин АНУ-ыг зорихоор бичиг баримтаа бүрдүүлж байна

. Гэрээний дагуу эхний ээлжинд цөөн тооны хүмүүс АНУ-д ажиллахаар явсан. Цаашлаад хүмүүсийн чадвар, чадамжаас шалтгаалан 400-450 хүн ажиллах боломжтой. . Мөн H2A визний эрхээр хугацаа хэтрүүлэн харлах, аяллын визээр ажиллах гэх мэт хууль бус асуудлууд багасна гэж бодож байна. Манай байгууллагаас шаардаж буй зүйл нь англи хэлний анхан шатны мэдлэг, өөрийн танилцуулга, бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Бид бүхэн Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамтай цаашдын харилцаа холбоог илүү бататгах зорилгоор хамтарч үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.