СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-17

УИХ-ын дарга хэзээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагт эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ төсөл нь УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх агуулга бүхий хууль юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Улмаар

. Энэ хугацаанд хоёр сар орчим парламентийн үйл ажиллагааг бойкотлосон үйл явдлууд ч өрнөсөн. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд одоо хашиж байгаа албан тушаал нь хувь хүн гэхээсээ илүүтэй парламентийн дархлаа сулрах асуудалтай холбогдох учраас хуулийн дагуу ажлаа өгөх болно гэдгээ ч удаа дараа илэрхийлсэн. 

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентэд өргөн мэдүүлсэн

 

Уг хуулийг хэлэлцэх асуудлын дараалал ёсоор эхлээд хэлэлцэх эсэхийг шийднэ. Дараа нь хуулийг 1,2,3 дугаар хэлэлцүүлгээр оруулж эцэслэн батлах ёстой. Энэ процедурын дагуу УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганаар хийсэн гэсэн үг. Өнөөдөр орой

 

Бойкот зарласан 40 гишүүний хэлж байгаагаар:

-УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх агуулга бүхий хуулийг парламентаар батлуулна. 

-Дараа нь буюу ирэх долоо хоногийн даваа гарагт багтаж М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх агуулга бүхий хуулийг санаачилж, дэмжиж буй гишүүдээр гарын үсэг зуруулаад УИХ-д өргөн мэдүүлнэ.

-Мягмар юм уу Лхагва гарагт ТББХ уг хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргаад УИХ-ын чуулганд шилжүүлнэ.

-Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд ТББХ-нд шилжүүлнэ.

-Пүрэв гарагийн оройдоо юм уу Баасан гарагийн өглөө ТББХ уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлнэ.

                               /Уг хуулийг хэлэлцэж эхлэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарч дэмжигдсэн/ 

-Баасан гарагийн үдээс хойшдоо юм уу түүний дараа долоо хоногийн Пүрэв гарагт /УИХ-ын нэгдсэн чуулган тухайн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад хуралдах дэгтэй/ УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх агуулга бүхий уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана.

-Хэрэв нэгдсэн чуулган хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан шийдвэр гаргасан тохиолдолд хуулинд заасны дагуу буюу "нэн яаралтай" зарчмаар УИХ-ын дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. 

УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх процедур дээр дурдсан зарчмаар явагдах бөгөөд эцсийн шийдвэр буюу

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.