Дэлхийд гайхуулдаг язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлэх эх орноо олон улсад сурталчлахад авьяас билгээ зориулж яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт Монгол туургатны их баяр болох Сар шинийн баярын өмнөхөн зохион байгуулагддаг.
“Монгол” тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд эх орноо сурталчлан түүчээлж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Алтай ", “Уул ус” хамтлагууд оролцож монгол язгуур урлагийн гайхамшгийг харуулахаар нэгэн тайзнаа цугларах нь ээ. Тоглолт хоёрдугаар сарын 01-нд Корпорейт Концертын танхимд 19:00 цагт болно.