СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг тийм өчүүхэн үг хэлсэнд ичиж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөртэй нь холбоотой гараад байгаа асуултуудад тайлбар өглөө. 

Цагаан суваргын ордыг төр буцааж авна гэж Ерөнхий сайд хэлж байна лээ. Авна биз, авсны дараа нөхөн төлбөр өгнө биз. Гэхдээ зарчим тодорхой байх ёстой. Зөвхөн Номтойбаяр гэдэг хүнд зориулж хууль гаргаж болохгүй. Хэрэв хурааж авах гэж байгаа бол Оюутолгойн 66 хувийг ч авах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулж байгаа нь буруу гэж хураах юм ярьснаа нөгөө амаараа үйлдвэрлэл чухал гэж ярьж болохгүй. 

Засгийн газарт үйлдвэрлэл явуулах бодлого байхгүй байна. Тоглоомын дүрмээ тодорхой болго. Гадаадын хөрөнгө оруулагч нар төдийгүй дотоодын бизнесмэнүүдэд ч хэцүү байна. Эсвэл 90 оны өмнөх коммунизм руугаа орох гээд байгаа юм уу. Ерөнхий сайдыг тийм өчүүхэн үг хэлнэ гэж бодоогүй. Өмнөөс нь ичиж байна. 

Их хурлыг тараах нь тодорхой. Харин Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй юм билээ. УИХ-д 30 ЖДҮ-чин гишүүн байна шүү дээ. Үнэнийг л хэлье. Бид дийлэхгүй юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат гишүүн бид хоёрыг Сүхбаатарын талбайд жагссан жагсагчдын эсрэг террорист үйл ажиллагаа явуулах гэж байна гэж мэдэгдсэн. Би тэр үед гадаадаас дөнгөж ирж явсан. Онгоцонд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай таарсан. Гэрчилнэ.   

Ж.Батзандан гишүүн намайг Засгийн газарт сайд болохоор улайрч байна гэсэн. Би ЖДҮ-чдийн Засгийн газарт хэзээ ч орохгүй. Хүнд совесть гэж байна шүү дээ.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.