Таны ажлын өдрийн салшгүй хэсэг кофе гэдэгтэй санал нийлж байна уу? Тэгвэл хүрээлэн буй орчныг хамгаалагчид кофечдод аюул нүүрлэснийг анхааруулжээ. Учир нь таны өдөр тутмын хэрэглээ кофе устаж үгүй болоход ойрхон ирсэн байна.
Эрдэмтдийн олж мэдсэнээр дэлхий дээр кофены төрлийн 124 төрлийн ургамал байдаг аж. Эдгээрын 60 хувь нь мөхлийн ирмэгт тулаад байгааг анхааруулжээ. Энэ нь дэлхий дээр ургадаг кофены ургамлын 1/5 нь үгүй болно гэсэн үг юм.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар "кофены түүхийг судалбал хүн төрөлхтөн анх зэрлэг ургамлаас кофег олж байсан, тиймээс байгаль дээр өөрийн жамаар ургадаг кофены ургамал байгаагүй бол бид өнөөдөр энэ төрлийн ундааг огт мэдэхгүй байх байсан" гэжээ.
Кофены ургамал устаж үгүй болоход дэлхийн цаг уурын өөрчлөлт нөлөөлж байна. Тэр дундаа Араб кофены ургамал 2088 он гэхэд тэн хагас нь цаг уурын өөрчлөлтөөс болж устаж үгүй болно гэж эрдэмтэд тооцоолжээ.
Зэрлэг кофены ургамал Африк, Австрали, Энэтхэг, Шри Ланка улсуудад түгээмэл ургадаг байна. 124 төрлийн ургамал байдгаас бид орчин цагт ердөө хоёрхон төрлийг нь л хэрэглэдэг ажээ.
Эх сурвалж: www.bbc.com