Stage-9
2019.01.16
Pisco—> Pisco
Ес дэх өдрийн гараа 07:10 минутад биуакаасаа гарсан.
Цаг тооцох зам (Special stage) нь 310 км.
Лиайсон А 48 км
Лиайсон В 8 км
Дакар раллигийн уралдааны ес дэх өдрийн гарааны замын саад бартаа өчигдөртэй нэлээд төстэй байсан байна. Dakar 2019- Team Mongolia багийн тамирчид маань уралдахад хүнд амаргүй байсан ч энэ гараанд амжилттай уралдан 31-р байраар орж, нийлбэр дүнгээр 32 дугаар байрт бичигдлээ.
Манай багт 04 цаг 07 минут 25 секундын торгуулиас 01 цаг 22 минут 25-н секунд хасагджээ. Тодруулбал, 6-р гарааны үеэр цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан шүүгчид хэсэг машиныг хавцалд цаг гаран зогсооход манай тамирчид байжээ. Хавцалд зогссон хугацааг хасч тооцоход монголын багийнхны торгууль 03 цаг 09 минут 52 секунд болсон байна. Ингэснээр UTV OPEN ангилалд 8-р гарааны дараах байдлаар эхний гуравт бичигдэв. Эдгээр үзүүлэлтийг шүүгчдийн нэгдсэн системд үндэслэн гаргадаг. Шалгуулж үзэхэд манай багийн торгуулиуд өөрсдийнх нь тооцоолсноор зөв бүртгэгджээ.
Сонирхуулахад Дакарт хамгийн олон удаа буюу 13 түрүүлсэн (мотоциклоор рекорд буюу 6, автомашинаар рекорд буюу 7) домогт Стефане Петерханселийн автомашин ес дэх өдрийн уралдааны үеэр осолдож түүний чиглүүлэгч Дэвид Кастера нуруундаа хүнд гэмтэл авснаар Петерхансел тэмцээнээ энэ хүргээд дуусгахаар болсон байна.
Харин мотоциклийн ангиллын уралдаанд дөрөвдүгээрт бичигдээд байсан Ямаха багын тамирчин Адриан Ван Беверений хөдөлгүүрт асуудал үүсэж алдарт Дакараас хасагдлаа.