СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын “өдүүлсэн” гурван хэрэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Монгол улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Ганболдоос дүүгээрээ дамжуулж дөрвөн сая ам.доллар авсан хэрэгт нь хамсаатнуудынх нь хамтаар цагдан хорьж шалгаж байгаа.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Есөн сая ам.доллар гэж сонссон” гэж хэлэхэд Т.Ганболд үүнийг үгүйсгээгүйгээр үл барам “Энэ дөрвөн сая ам.доллар бол авсан мөнгөнийх нь өчүүхэн хэсэг” гэж хэлсэн. Үүнээс улбаалаад Д.Дорлигжавыг есөн сая ам.долларын хахууль авчээ гэсэн ойлголт олон түмэнд суугаад байгаа.

Авлигатай тэмцэх газар мэдээж энэ хэргийг шалгаж таарна.

Түүнчлэн, “Болд Төмөр Ерөө” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн АТГ-т нэлээдгүй баримтууд өгсөн гэсэн мэдээлэл байна. Д.Дорлигжав нь Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Б.Дэлгэрсайханг дарамталж, бүр цагдан хорьж, хэдэн сая долларын асуудал мандааж байсан гэсэн мэдээлэл байна. Энэ хэргийг есөн сая ам.долларын хэрэгтэй нэгтгэн шалгаж, мухарлах нь АТГ-ын үүрэг болоод байгаа аж.

Livetv.mn сайтад “Ч.Бямбаа: “Чиний 100 сая төгрөгийг би Д.Дорлигжавт өгсөн” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Уг бизнесмэнийг гомдол гаргаач гэсэн саналыг АТГ өгөөд байгаа юм билээ.
.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.