СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-01-17

Э.Амартүвшин Италийн хоёр театрт дуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Тэрбээр ирэх сарын 9, 12, 14, 16ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах ажээ. . Энхбатын амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн нэгэн. Мөн өнгөрсөн оны Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн болж байсан билээ. Харин энэ удаад Монголын сонгодог урлагийг дэлхийд, тэр дундаа Италийн театрын тайзнаа эгшиглүүлэх нь.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.