СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-17

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монголын улс төрд “дүрэмгүй” тоглогчид олширлоо. Тэдний тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар манлайлж, араас нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд явж байна хэмээн олон нийт шүүмжлэх болов. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж өнгөрсөн хэдэн сарын хугацаанд МАН, АН-ын хэдэн УИХ-ын гишүүд жагсаал хүртэл зохион байгуулсан. Үүний хариуд М.Энхболд “Хуулиа л дагана” гэдэг ганц өгүүлбэрийг тоть шиг давтаж суусныг хэн хүнгүй харлаа. Улс төрийн энэ түгжээг мултлахаар Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдсэн. Үүгээр улсын Их Хурлын даргын албан тушаалыг авахаар санаархаж байна гэж хардах боломжтой. Учир нь Ерөнхий сайдын бодлогоор өргөн барьсан хууль гэдгийг нэг биш гишүүн яриандаа дурдсан байна лээ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл хуулийн салбарынхны шүүмжлэлд өртөх боллоо. Хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг хараад “Хэлэх үг олдохгүй байна” хэмээж байгааг ч бас бодох л хэрэгтэй.

МУИС-ийн багш О.Мөнхсайхан “” гэжээ. Харин өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн “М.Энхболд байна уу, хэн байх нь хамаагүй. УИХ-ын дарга гэдэг албан тушаалтанг хуульд заасан үндэслэлээр огцруулах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. Түүнээс гишүүд талбай дээр жагсаад мянга огцор гэж орилоод ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Харин цаанаа улс төрийн өөр зорилготойтой юм шиг харагдаж байна” гэсэн юм. Хуулийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуус ийнхүү г анхааруулж байгаа юм. Шударга ёсыг иргэд хайж, түүн дээр нь элдэв улс төрийн тоглолт явагдаж байгаа энэ өдрүүдэд олон л хачин явдал гарч байна. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил тасралтгүй парламентад суусан туршлагатай Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарын гишүүд багтдаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон УИХын гишүүдийг хамгаалаад үлдэхэд хэн ч, юу ч хэлсэнгүй. Ийнхүү . Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ж.Сайхан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.